Капла татвараа төлөх ёстой гэв
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.11.03

Капла татвараа төлөх ёстой гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийсэн.

Тус байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дийлэнх нь сургалтын төлбөр олгох, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байгаа гэлээ. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл ирснийг дуулгасан юм.

Мөн Халх голын сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх 1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлээр Халх голд очиж ажиллана гэлээ. Өргөдлын байнгын хороонд Жастин Каплатай холбоотой гомдол ирсэн.

Би тайлбар хүссэн. Ерөнхийлөгч маань тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм хэмээн ярив.

Мөн С.Баярцогт гурван хүнтэй нийлээд дөрвүүлээ офшор данс нээсэн тухай дуулдсан. Үүнийг дахин шалгах ёстой гэв.