Хууль бусаар хөрөнгөжсөн хүнийг өршөөхгүй
2015.10.29

Хууль бусаар хөрөнгөжсөн хүнийг өршөөхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ил тод байдлын хууль, Өршөөлийн хуулийг анх өргөн барихдаа татвар төлөгчид, баялаг бүтээгчид иргэдийг ажилтай болгогчид амьдралд нь цалингаар дамжуулж нийгмийн баялаг хуваарилагчдыг өршөөе гэдэг үүднээс санаачилсан. Гэхдээ авлига гэдэг нэрээр хулгай хийсэн хүмүүсийг өршөөж болохгүй гэсэн зарчмаасаа бид ухарсан.Тиймээс энэ зарчмыг сануулж Ерөнхийлөгч хориг тавьсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Авлигыг УИХ, парламент толгой гудайн хүлээн авбал Монголын парламент нурж унана. 25 жилийн түүхэнд бий болсон Монголын төр задарна. Бид парламент ёсоороо золиос хийж болзошгүй. Үүнийг сүүлийн үеийн олон нийтээс авсан судалгаанууд тодорхой харуулж байгаа. Энд сууж буй улс төрийн намуудын дийлэнх нь  олон нийтийн саналыг авч чадалгүй туйлын бага хувийг л төлөөлдөг болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн” Авлигын асуудалд ингээд л цэг тавьчих юм шиг ойлгоод байна.