2015.10.29

76 гишүүнд үйлчлэхгүй байх заалт оруулах ёстой

УИХ-ын Пүрэв гаригийн нэгдсэн чуулган Өршөөлийн хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин горимын санал гаргасан юм. Тэрээр “Иргэдэд зориулсан өршөөлийн хууль авлигчдыг өршөөдөг хууль боллоо гэсэн хандлага бий. 76 гишүүнд үйлчлүүлэхгүй гэж байгаа бол санал гаргаж тус хуульд  зүйл заалт нэмэх ёстой. Өнөөдөртөө багтаж Өршөөлийн хууль гарах хэрэгтэй. Тиймээс горимын саналаар санал хураавал ямар вэ? “ гэлээ.