УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.10.22
Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн
УИХ-ын чуулганаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Энэ хуулийг дэмжиж байна. Монгол улсын хувьд орчны бохирдлын асуудал их онцгой анхаарах асуудал болсон. Тэр тусмаа гэр хорооллын ариун цэврийн байгууламж, амралт сувиллын ариун цэврийн байгууламж мөн хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Нийслэлчүүд төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг аваад амьдарч байна. Энэ асуудлыг анхаарч шийдэж аюулгүй, амар тайван амьдрах орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн” гэдгийг онцолж байсан юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү