Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ” гэв.
Харин Ц.Даваасүрэн “Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм. Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу. Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл” гэсэн юм.
Одоо УИХ-ын чуулганаар Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.