Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
ны өнөөдрийн /2015.10.20.Мягмар гараг/ хуралдаан 14.00 цаг 43.00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр асуултдаа, зардлууд хасагдаж орж ирснийг ойлгож байна. Гэхдээ Хөдөлмөрийн сайдын багц дээрээс 81 тэрбум төгрөгийн цалин болон хөлсний нэмэлт урамшуулал гэдгийг хассан нь ямар учиртай вэ.
Байнгын хорооны хуралдаанаар
Мөн Боловсролын сайдын багц дээр урсгал шилжүүлэг дээр 14 тэрбум төгрөг хассан нь тусгай зориулалтын шилжүүлэг рүүгээ орчихож байгаа юм биш биз дээ. Тэгвэл сургуулиудад нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна гэв.
Сангийн сайд Б.Болор гишүүний асуултад өгсөн хариултдаа, 81 тэрбум төгрөгийн хувьд цалин нэмэхээр төлөвлөөд байсан 90 тэрбум төгрөг буурч орж ирж байгаа. Энэ оны эхэнд баталсан төсвийн тодотголоор цалин нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас бууруулах санал оруулж ирсэн гэв. Мөн Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн асуудал төсөвт нь нэмэгдэх өртгөөр суулгахаар яригдаагүй. Иймээс гишүүн өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд асуудлыг нэмж оруулж ирэх бүрэн боломжтой гэсэн хариултыг ажлын хэсгээс өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, эдийн засаг хэмнэлттэй байх ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ төр том байна, хасах хэрэгтэй, танах хэрэгтэй гэсэн логик яваад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ тэр нь гол асуудал мөн үү биш үү. Миний ойлгож байгаагаар төр чадамжтай юу үгүй юу, төр төрийнхөө ажлыг гүйцэтгэж чадаж байна уу үгүй юу гэдэг л чухал. Ингэж хасч хэмнэснээр асуудлыг шийдлээ, реформ хийчихлээ гэж үзэх үү.
Иймд огт ойлгогдохгүй байгаа. Энэ нь шийдэл мөн үү биш үү гэдгийг давхар давхар бодолцох ёстой байх. Мөн эдийн засгийн хямрал гэж гаргаж ирээд түүндээ хөтлөгдсөн төсөв оруулж ирээд байна. Улс орны ирээдүйг бодсон зүйл байх ёстой. Хэрвээ хямрал гэдэг юм байгаа бол түүнийгээ сөрсөн эдийн засгийн өсөлтийг бий болгох иш үндсийг тавьсан зүйл байх ёстой гэсэн саналыг хэлсэн юм.
Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ингэснээр төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хороо дараа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар
Мөн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцооноос сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлэх анхан шатлалын тусламж, үйлчилгээ болон амбулаторийн тусламж, үйлчилгээнд шилжих бодлогыг түлхүү анхаарч байгаа ч эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдсан эмнэлгийн оновчтой бүтэц,
зохион байгуулалтыг бий болгох, орны тоог цөөрүүлэх, санхүүжилтийн болон засаглал (эмнэлгийн удирдлага)-ын үр дүнтэй, үр ашигтай зохион байгуулалтыг бий болгох, чанартай, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг хүргэх тогтолцоог бүрдүүлэх талаар дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж чадахгүй байгаа.
Хуулийн төсөлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд бүрэн тусгагдаагүй эсвэл зохицуулалт шаардлагатай байгаа үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах,
эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтыг тодорхой зааж оруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, С.Одонтуяа, С.Дэмбэрэл нар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин өөрийн байр сууриа илэрхийлж санал хэлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг улам боловсронгуй болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн юм. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91,7 хувийн саналаар дэмжлээ.