Өршөөлийн хуулийн талаарх үнэн
Хоёр сар гаруйн өмнө батлагдаж, нийгэмд хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хууль хэзээ бүрэн, бүтэн болох нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй хэмээнхориг тавьж, нэмэпт, өөрчпөлт оруулахаар болсон ч нам, эвслийн бүлгүүд ээлжлэн завсарлага авч, эцэслэх хугацааг нь хойшлуулсаар өнөөг хүрлээ.
Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой мэт хэрнээ тодорхойгүй байдал үүсчихээд байна. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөлтэй уулзаж, асуудлыг шийдэхгүй хойшлуулж, удаашруулж буйн ард юу нуугдаж байгааг тодруулахыг зорилоо.
Ж.Энхбаяр: Хоригийг хүлээж авахгүйн төлөө ганцаарчилсан яриа хөөрөө үүсгэж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Яагаад Өршөөлийн хуулийг эцэслэж чадахгүй байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйн төлөө томоохон ажил өрнүүлж байна. Хувь хүнтэй ганцаарчилсан яриа хөөрөө үүсгэж байна. Таньдаг, мэддэг, улс төрд хамт явсан хүмүүс тэгээд ороод ирэхээр хэцүү л дээ. Гэхдээ энэ бол жижиг эрх ашиг.
Үүний цаана том эрх ашиг бий. Улс орны аюулгүй байдал ард нь бий. Монголын төр энэ том сорилтыг даваад гарах ёстой.
-Та Ерөнхийлөгчийн хоригийг бүгдийг нь хүлээж авах ёстой гэж үзэж байгаа юу?
-Өршөөлийн хууль бүхэлдээ гэхээсээ илүү авлига, албан тушаалын зүйл заалт нь нийгмийн анхаарлын төвд байгаа. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн дагуу оруупж буй нэмэлт, өөрчлөлтийн хэрхэн шийдэхээс монголчууд ардчилсан засаглал, парламентат ёсондоо цаашид итгэж болох эсэхээ шийдэх гээд байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөж, авлигачдад бууж өгөх юм бол парламентат ёсонд итгэх иргэдийн итгэл нурж унана. Тийм болохоор их хариуцлагатай асуудал. Монгол Улс авлигатай хийх тэмцэлдээ бууж өгч болохгүй.
Энэ бол Моншл Улсын үндэсний аюулгүй байдалд ноцгойгоор нөлөөлнө, олон түмний төрд итгэх итгэлийг үгүй хийнэ. Тийм учраас энэ хуулийг олон түмэнд ил хэлэлцэх ёстой. Иргэд өөрсдийхөө сонгосон төлөөллийг энэ асуудавд хэрхэн хандаж байгааг харах хэрэгтэй. Энэ нь ард түмний хүсэж байгаа шударга ёсны эрэл хайгуулд хариулт өгнө.
О.Баасанхүү: Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаална, өмөөрнө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
-Өршөөлийн хуульд нэмэлт, оорчлөлт оруулах асуудал яагаад гацаад байна вэ. Нам, эвслийн бүлгүүд яагаад ээлжилж завсарлага аваад байна?
-Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа 11 заалт нэм гэсэн нь онолын хувьд учир дутагдалтай байсан. Ерөнхийпөгч хууль санаачлах эрхтэй байж өөрөө хуулийн төсөл болгож өргөн мэдүүлэхгүйгээр хуульд хориг тавих замаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу гэсэн мэтгэлцээн асуудлыг ярих үед болсон. Тэгээд Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг Ерөнхийлөгчийн нэмье гэсэн 11 заалтаар биш, найруулгын саналаар санал хураалгая гэсэн шийдвэр гаргасан.
Энэ нь Байнгын хороон дээр унаж, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 11 зүйл тус бүрээр санал хураах болсон. Ингээд санал хураахад хоригдох ялтай хүмүүсийн ялаас хоёр жил хасъя гэсэн 5-6 заалт нь дэмжигдэж, өршөөж болохгүй гэсэн зүйлд оруулах хэдэн зааптын нэгээс бусад нь дэмжигдээгүй. Ингээд чуулганд оруулахад МАН-ынхан унасан заалтуудыг саналын томъёололд оруулж, бүх гишүүдийн саналаар шийдүүлмээр байна гэж завсарлага авсан. Тэгээд сая манайх дахин завсарлага авлаа.
-Танайх яагаад завсарлага авав?
-Илэн далангүй хэлэхэд Ерөнхийлөгч албан тушаалын хэрэгт хориг тавилаа гэж байгаа ч хэргүүдээ нарийн оруулаагүй байгаа. Жишээ нь, авилга авахыг өршөөхгүй, өгөх, зуучлахыг нь өршөөнө гэдэг буруу. Сонгууль дөхөж байхад юу ч болж мэднэ. Хүнийг яаж л болж яаж гүтгэж болно. Хүний данс руу сая төгрөг хийчихээд, надаас авлига авсан гэхийг хэн байг гэх вэ. Сонгуулийн өмнө иймэрхүү асуудал зохиомлоор гаргаж, шалгаж байна гээд сонгуульд оролцох эрхийг нь хаачих вий, хүн хэлмэгдүүлэх вий гэж болгоомжилж байгаа.
-Н.Энхбаяр даргыг л өршөөлд хамруулах гэж янз бүрийн арга хэрэглээд байгаа юм биш үү?
-Энэ хууль Н.Энхбаяр даргад биш МАН, АН-ынханд зориулсан хууль шүү дээ. Хүмүүс яагаад Н.Энхбаяр даргад зориупсан гэж хараад байна ю гэхээр Ерөнхийлөгч өөрөө прокуроруудыг турхирч, баахан заналхийлснээс болсон юм. Үүнээс болж Н.Энхбаяр даргыг дахин юлмэгдүүлэх нь гэсэн ойлголт төрсөн.
Би уг нь авлига, албан тушаалын хэргийг өршөөхийн эсрэг байгаа шүү дээ. Нууцын зэрэглэдтэй материалд 100 гаруй хүний юр ирсэн. Миний таньдаг ганц хоёр хүний нэр харагдаж л байна билээ. Тэднийг харахаар дургүй хүрээд, хэрэг нь шалгагдаж шийдэгдээсэй гэж бодож байгаа. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлэх гэж байгаа хүмүүст хутга, сэлмийг нь бэлдэж өгч болохгүй.
-Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдахаар хүлээж буй хоригдлуудын эрх зөрчигдөж байгаа. Хуульч хүний хувьд Та ямар бодолтой байгаа вэ?
-Би энэ талаар олон удаа ярьсан. Тэр хүмүүсийг хурдан суллах ёстой. Өршөөлийн хууль гаргаж байгаа бол өршөөх л хэрэгтэй. Хэргийн гэм хор тапаас нь харж үзэх ёстой. Ялангуяа залилангийн хэргийг заавал өршөөх ёстой.
-Н.Энхбаяр даргыг залилангийн хэрэгт холбогдуулж, хэргийг сэргээн шалгаж байгаа болохоор Та тэгж байгаа юм биш биз?
-Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаална, өмөөрнө гэж ил хэлдэг. Ерөнхийлөгч нь прокуроруудын баярт очоод энэ хүнийг шоронд хийнэ гэж зарласантай адил турхиралт хийсэн болохоор би МАХН-аар овогаож явдаг хүний хувьд хамгаалахаас өөр арга алга. Хэрэг сэргээж шалгаж байгаа гэж байна. Хэрэг байгаа юм уу.
-Албаны хүн сэргээж шалгаж байгаа нь үнэн гэж ярьсан?
-Уучилсан бол уучилсан юм шиг бай л даа. Чадахгүй бсш уучлалаа хүчингүй болго. Тэр хүн хэрэг хийсэн байж болно. Ерөнхийлөгч зарлиг гаргаад уучилсан биз дээ. Тэгэхээр уучлалаас өмнөх бүх хэрэг уучлагдсан гэсэн үг. Бид тэгж ойлгож байна.
-Энэ долоо хоногт шийдэж чадах болов уу?
-Чадах ёстой.
-Нээлттэй хэлэлцэх ёстой юу, хаалттай хэлэлцэх ёстой юу?
-Нээлттэй хэлэлцэх ёстой. Юунаас нь айдаг юм бэ.
-Байнгын хороон дээр ямар эаалтууд уначнхсан байгаа билээ?
-Үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах, албан тушаалын, залилангийн гэх мэтийн 5-6 заалт дэмжигдээгүй, уначихсан байгаа. Одоо жүжиг тавиад байгаа МАН-ынхан өөрсдөө унагасан шүү дээ. Санал хураахад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, З.Баянсэлэнгэ, бид хэд картаа сугалж, МАН-ынхан үлдсэн. Тэгээд бүгд дэмжихгүй гэсэн санал өгч унагасан.
-Хэргийг сэргээсэн байлаа ч Н.Энхбаярын холбогдож буй 148.4 өршөөгдөхөер болж байгаа юм биш үү?
-148.4 бол Н.Энхбаяр даргын хэрэг гэж үзэхгүй байна. Түүний хэрэг болгож зохиож байгаа. Намын байрны тухай асуудал биз дээ. 100 сая төгрөгийн үнэтэй байрыг 50 сая төгрөгөөр авчихаагүй. Октябрь гэдэг хүн дуудлага худалдаагаар 100 саяар аваад 300 саяар зарсан. 300 саяар авсан хүн нь Н.Энхбаяр даргад 700 саяар зарсан юм билээ.