УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.10.16
Н.Алтанхуяг та "матрын" нулимс унагах хэрэггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар 31 гишүүнтэй, 40 хувийн ирцтэйгээр Монгол улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр Н.Алтанхуяг хандан, "Та байж байвал сайн байна. "Матрын" нулимс унагах хэрэггүй. Таны толгойлж байсан Засгийн газрын үед гаргасан бодлого шийдвэр, алдааны үр дүнд өнөөдрийн байдал бий болсон. Монгол улсын гадаад өр даах даацаасаа хэтэрчихлээ” гэсэн юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү