Монголбанк хоёрдогч зах зээлийг дэмжижээ
Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 13 хувтай байна. Тэр хэмжээгээр хадгаламж, зээлийн хүү зэрэгцэн өсч, мөнгөний олдоц ховордоод байна. Тэгвэл ирэх жилүүдийн инфляцийн өнгө, төгрөгийн өгөөжийг тодорхойлогч Төрийн мөнгөний бодлогын 2016 оны үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ талаар тодруулахад.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
...Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хамгийн сайн тооцоо, судалгаа хийж,төлөв байдлын дүгнэлт гаргадаг туршлагатай эдийн засагчид Монголбанкинд байдаг.
Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Монголбанкнаас мэдээлэл авч байж, төсвөө хийсэн байх. УИХ-ын гишүүд үүн дээр ямар нэгэн юм яриад маргаад байх хэрэггүй. 2016 оны мөнгөний бодлого, 2016 оны улсын нэгдсэн төсөв хоёр уялдаж байгаа. Монголбанк дүгнэлт дээрээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ заагаад өгсөн байна.
Жишээлбэл, УИХ-ын 2014 оны 34,2014 оны 69 болон 2015 оны 41 дүгээр тогтоолоос үлдсэн заалтуудаа хэрэгжүүлээд өгчих юм бол Мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр заасан бүх асуудал шийдэгдэнэ гэдгээ хэлээд өгчихсөн байна. Үүн дээр онцгой анхаарч байгаа ньвалютын эх үүсвэр байна. Тэр бол өмнөх Засгийн газар, өмнөх УИХ дээр гарсан том алдаа.
Хуулийн залруулгыг бид хийсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадахгүй байна.Авууштай нэг юм бол Монголбанк хоёрдогч зах зээлийг дэмжиж байгаагаа ил гаргаж ирж. Өмнө нь хэзээ ийм юм УИХ-д оруулж ирж байсан юм. Энэ бол дэвшилттэй Мөнгөний бодлого.