УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.10.22
Ажлын хэсгийг Г.Батхүү ахална
Өнөөдөр болсон Төрийн байгууллагын Байнгын хорооны хуралдааны төгсгөлд ирэх оны төсвийн асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахалж ажиллахаар боллоо.
Ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Шинэ хөрөнгө оруулалт гэж 100 тэрбумыг төсөвлөхийн оронд барьж дуусгаагүй цэцэрлэг сургуулиа дуусгах нь зүйтэй. Түүнчлэн концессийн гэрээгээр ажил үйлчилгээ хийсэн аж ахуй нэгжүүдийн мөнгийг ирэх онд бүрэн шилжүүлэх хэрэгтэй.
Энэ хоёр асуудлыг анхаарч ажиллах нь зөв шүү” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.