Тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлэхэд 26 тэрбум төгрөг шаардлагатай
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийг нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санал дэвшүүллээ. Тэрээр “Архины онцгой албан татварыг бууруулах гэж байгааг эсэргүүцэж байна. 2005 оны нэгдүгээр сард онцгой албан татварыг 25 хувиар буулгасан. Түүнээс шалтгаалаад 2014 онд улсын төсөвт 324 тэрбум төгрөг архи тамхины татвараас ордог байсан бол 2015 онд 60 тэрбум төгрөг болж буурсан. Гэтэл тэтгэврийн хамгийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр сард нэмэгдүүлэхэд 26 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм байхад архи тамхины татварын үнийг 60 тэрбум төгрөгөөр багасгаад сууж байна. Тиймээс дотоодын болоод гадаадын архины татварын үнийг тэнцүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү