Ө.Энхтүвшин: Ийм зүйлүүдийг амархан шийдэхийн тулд хамтарсан засгийн газар байгууллаа гэж харсан
2011.06.27

Ө.Энхтүвшин: Ийм зүйлүүдийг амархан шийдэхийн тулд хамтарсан засгийн газар байгууллаа гэж харсан

УИХ дахь МАНын бүлгийн дарга Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Та МАН-ын бүлгийндарга боллоо, Энэтухай хэзээнээсяригдсан бэ. Эсвэлтаны хувьд гэнэтийнх байв уу?

-Д.Лүндээжанцан дарга маань ажлаа өгнө гэж шийдсэн. Намын удирдлагад түүнийгээ хэлсэн, дараа нь Удирдах зөвлөлд дуулгасан. Бүлгийн дарга нэгэнт ажлаа өгнө гэсэн учраас асуудлыг тэр дор нь шийдсэн л дээ. Тийм учраас энэ бол миний хувьд гэнэтийн шийдвэр байлаа.


-Д.Лүндээжанцан дарга Сонгуулийн хууль дээр намаасаа з
өрөөд гэдийчихсэн учраас л ажлаа өгөхөд хүрэв үү гэж харагдаад байгаа?

-Энэ бол Сонгуулийн хуультай холбоогүй. Сонгуулийн тухай хууль батлагдаж чадахгүй байгаа нь ганцхан МАН-ын бүлгийн даргаас шалтгаалаагүй. Олон зүйлээс болж Сонгуулийн хууль саатаж байна. Тэгээд бүх зүйл бүлгийн даргаас боллоо гэж хэн ч яриагүй. Манай бүлгийн гишүүдээс тийм яриа гаргаагүй. Ажлаа өг гэж намын удирдлагын зүгээс шахаагүй. Би өөрөө Удирдах зөвлөлийн гишүүн шүү дээ. Бүлгийн гишүүдийн зүгээс ч тийм зүйл хэлээгүй. "Ажлаа өгье" гэж өөрөө гэнэт хэлсэн.

-Тэгвэл өөр ямар шалтгаантай гэж?

-Энэ талаар би мэдэхгүй. Д.Лүндээжанцан даргаас өөрөөс нь асуу.

-Сонгуулийн хууль хэлэлцэх гэсэн боловч гацчихлаа. АН завсарлага авч байна. Асуудалд уян хатан хандаж, энэ гацааг арилгах зөвшилцөлд хүргэж чадах хүн нь таныг гэж үзсэн учраас бүлгийн даргаар сонгосон гэж ойлгож байгаа?

-Лүндээ дарга маань ч гэсэн их уян хатан хүн шүү дээ. Одоо бол хоёр нам ярьж тохиролцох ёстой. Аль нэг талд нь тулгаад энэ том асуудлын цаана гарна гэж байхгүй. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт МАН-ын бүлгийн шинэ даргыг оруулсан. Үүний дагуу АН-ын бүлгээс гарсан ажлын хэсэгтэй уулзлаа. Нэлээд ярилаа. Орой дахин ярилцахаар болоод тарлаа. Аль аль бүлгийн байр суурь хатуу байна. Уулзалтаас тэр нь харагдаж байна л даа. Сонгуулийн хууль дээр хоёр асуудлыг шийдчих юм бол бусад нь төвөггүй явчихна. Мэдээж тогтолцооны хувьд мажоритар илүү байх уу эсвэл пропорциональ уу гэдэг дээр тохирох. Дараа нь хүнийг "дугуйлах уу, намыг дугуйлах уу гэдэг асуудлыг шийдэх болчхоод байна. Ямар ч байсан Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Тэгэхийн тулд тохиролцох ёстой. Аль нэг нам асуудлыг дангаараа шийдэхгүй шүү дээ. Тийм учраас зөвшилцөх уулзалтуудыг идэвхтэй хийх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд ч хамаагүй уулзана. Тэгэхгүй бол УИХ-ын чуулган завсарлах гээд байна.

-Хэлэлцэж шийдэхолон асуудал байгаа...

-Таван толгойн асуудлыг Засгийн газар УИХ-д ергөн барьж байх шиг байна. Энэ бол амин чухал. Үүнээс өөр хэд хэдэн асуудал цаана нь бий. Энэ бүхнийг хэлэлцэхгүй  байж болохгүй л дээ. Өнөөдрийн (баасан гаригийн) чуулган дээр би "Бүх зүйлийг Сонгуулийн хуультай холбоод гацааж болохгүй. Ажлын хэсгүүд тохиролцъё. Чуулганы хуралдаанаараа бусад асуудлаа шийдээд явж байя" гэдэг саналыг хэлсэн. Сая ажлын хэсгийн зөвшилцлийн хурал дээр хэллээ. АН-ынхан "Тэрийг ярьж болох юм" гэж байна лээ.

нэндээ сая зөвшилцөж чадаагүй юм уу?

-Нөгөө бүлгийн байр суурь хэвээрээ, хөдлөхгүй байна.

-Танайх байр сууриа өөрчилсөн юм уу?

-Манайх ч хэвээрээ л байгаа. Сонгуулийн хуулиа наадмаас өмнө баталж авья гэсэн байр суурьтай байна. Гэвч аль аль бүлгийн байр суурь хатуу байгаа учраас . амаргүй байна. Ийм үед хоёр намын дарга өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх хэрэгтэй байх. Тийм учраас хоёр намын даргатай хоёр бүлгийн дарга уулзвал яасан юм гэдэг саналыг сая ажлын хэсгийн зөвшилцлийн үеэр гаргалаа.

-Улс орны эрх ашгийг бодож шударга сонгууль явуулъя гэвэл пропорциональ хувилбарыг сонгоно гэж байгаа. Үнэхээр энэ талаас нь бодож үзээд нэг удаадаа пропорционалийг сонгоодбуулт хийгээд өгчхөж болохгүй юм уу,танай нам?

-Холимог хувилбарыг сонгоё гэдэг дээр тохирчхоод байгаа шүү дээ. Шууд пропорциональ гэхээр төвөгтэй байгаа юм аа. УИХ-ын гишүүнийг "сонгогч шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн энэ заалтыг яах юм бэ. Хуульч эрдэмтэд үүнийг нэг өөрөөр тайлбарладаг, Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүн "Пропорционалиар сонгууль явуулбал буруу шүү Тэгвэл маргаан үүснэ" гэж ярьдаг. Тийм учраас эхний удаадаа дундажлаад холимог хувилбар болгоё гэсэн. Түүнээс биш пропорциональ хувилбарыг олон жил ярьж байгаа. МАХН УИХ-д 72 суудалтай байхдаа ч энэ тухай ярьж байсан 1"эвч Үндсэн хуулийн маргаан үүсэж Сонгуулийн хууль замхраад шинэ ч үгүй хуучин ч үгүй болох юм байна гэж үзсэн. Өнгөрсөн 20 жилийн турш ийм маргаан явсаар байгаад өдий хүрлээ шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хууль батлагдсан биз дээ?

-Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг асуудал хүчтэй тавигдаж байгаа. Тэгэхээр бид нэг зүйл хийвэл ямар нэг маргаан үүсгэхгүй, Цэцэд очихооргүй шийдвэр гаргавал зүгээр байгаа юм. Маргаж маргаж нэг шийдвэр гаргадаг, тэр нь Цэц дээр очвол ямар* хэрэг байх вэ. Цэцээр хэлэлцсэний дараа УИХ-д орж ирэх гэсээр байтал бүтэн жил тойрно. Тийм учраас Үндсэн хуулийн тэр заалт хэвээрээ байгаа учраас маргаангүй хүнээ дугуй-лаад явах нь зөв юм шиг байгаа юм. Ард түмэн ч үүнийг хүсээд байх шиг байна.

-Пропорциональ хувилбар Үндсэн хууль зөрчинө гэдгийг анхнаасаа мэдэж байсан юм бол яах гэж Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн юм бэ. Хамтарсан Засгийн газрын гэрээнд энэ талаар тусгасан байгаа байх аа?

-Үгүй ээ үгүй. Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаас ухрах эрх байхгүй л дээ. Манай намын бүлэг энэ асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Сонгуулийн хуулийг заавал өөрчилнө. Олон түмэн ч үүнийг хүсэж байгаа. Гол нь яагаад ингээд байгаа юм бэ гэвэл пропорциональ уу, мажоритар уу гэхээсээ өмнө хэдэн зарчмын асуудал бий. Сонгогчийн өгсөн санал сонгуулийн дүн гарахад гээгдэхгүй байх учиртай Хоёр намд санал өгсөн 100 гаруй мянган сонгогчийг нэлээд тоолохоор нэг нь арваадхан суудал, нөгөөх нь 50-гаруй суудал авсан байх тохиолдолд гарсан шүү дээ. Үүнийг арилгая. Нөгөө талаар мөнгөний нөлөөтэй сонгууль болоод байна. 1992 оноос хойш Сонгуулийн хуулийг хэд хэд өөрчилж, шинэчилсэн боловч үүнийг хааж чадаагүй. Мөнгөгүй хэрнээ зөв шударга хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Ийм шаардлага байгаа учраас Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн юм. Энэ зарчмаасаа манай нам ухраагүй. Одоо аль болох асуудлыг хурдлуулъя гэдэг үүднээс гарц хайж янз бүрийн санаачилга гаргаад байна л даа. Харамсалтай нь гол асуудал дээрээ тохиролцож чадахгүй байна.

-Мажоритар давамгайлсан хувилбараар сонгууль явуулна гэвэл тойргоо дахин хуваарилах ёстой гэдэг санал ч байгаа юм билээ?

-Тойрог дахин хуваарилагдах уу гэдэг нь бидний маргаад байгаа асуудал яаж шийдэгдэхээс хамаарна. Тухайлбал, 50:26 гэвэл тойргийн дахин хуваарилалт байхгүй. 24:52 гэсэн ч байхгүй. Тэгэхээр холимог хувилбараа өөрөөр яаж хуваарилах вэ гэдэг асуудал тавигдаж магадгүй. 38:38 болговол тойргийн дахин хуваарилалт гарна. Гэхдээ энэ бол дараагийн асуудал. Үүнээс өмнө мажоритар давамгайлах уу, пропорциональ уу, хүнээ дугуйлах уу, намаа дугуйлах уу гэдгээ тохирох ёстой. Тойргийн хуваарилалт хийнэ гэвэл дахиад л сунжирсан юм болно. Манай намын бүлгийн хувьд "Ингэвэл намаа ялуулна" гэдэг тооцоог хийчхээд хөндлөн хэвтээд байгаа юм байхгүй.

-Хөдөөд олон суудал авч чаддаг МАН-д мажоритар тогтолцоо ашигтай юм биш үү. Тийм учраас улайрч зүтгээд байнауу?

-Үүнийг хэн мэдэж яриад байгаа юм. Шударга зөв хүмүүсийг нэр дэвшүүлж чадвал аль аль нь хөдөөнөөс ч, хотоос ч олон суудал авна. Сонгуулийн хуулийн ийм асуудлыг шийдэх цаг болсон доо. Юуны төлөө хамтарсан Засгийн газар байгууллаа. Ер нь ийм асуудлуудыг амархан шийдэхийн тулд хамтарч Засгийн газар байгууллаа гэж харсан. Гэтэл ийм зүйлүүдийг шийдэж чадахгүй юм бол эвсээд байгаагийн хэрэг юунд байна вэ. Үүнийг хоёр намын бүлэг сайн ойлгож байгаа. Тийм учраас зөвшилцлийг шуурхай хийх хэрэгтэй. Хоёр талаасаа уулзаад "Ма-най бүлэг байр суурь дээрээ хатуу байна" гээд тараад байх юм бол ажлын хэсэг гаргасны хэрэг байхгүй болно.

-Танайх мажоритар давамгайлсан 24:52, АН пропорциональ давамгайлсан 50:26 гэж гэдийгээд шийдэлд хүрч чадахгүй бол дундын хувилбар 38:38-ыг сонгочхож болдоггүй юм уу?

-Энэ тухай яриагүй байгаа. Өмнө нь Ө.Энхтүвшин "Миний хувийн бодол ийм байна" гээд ярьж болдог байсан. Одоо ингэж ярьж болохгүй, хумигдмал болж байна. Бүлгийн гишүүдийн олонх нь ийм саналтай байгаа тухай ярина. Ер нь Сонгуулийн хуулийн 95 хувьд нь хоёр нам саналаа нэгтгэж чадсан. Ажил бас ч гэж явж л байна. Хоёр талд тас гэдийчхээд байгаа юм ч алга. Ямар ч байсан Сонгуулийн хуулийг батлах ёстой.

-Ер нь Д.Лүндээжанцан дарга пропорциональ тогтолцоог дэмждэг учраас ажлыг нь өгүүлсэн. Оронд нь мажоритарыг дэмждэг таныг бүлгийн даргаар тавьж байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Тэгээд ч Д.Лүндээжанцан даргын өргөн барьсан хуульд хүнээ дугуйлна гэсэн байгаа шүү дээ.

-Бүлгийн даргын хувьд цаашид яаж ажиллана гэж бодож байгаа вэ?

-Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллах нь чухал байна. Бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонсож ажиллана. Зөрүүтэй байвал ойлголцуулах ажлыг түргэн хийх ёстой. Аль нэг талаас тулгасан шийдвэр гаргахын эсрэг би хатуу зогсоно. Дарга ийм үүрэг өгсөн гэдэг юм уу эсвэл хэсэг бүлгийн ярьсан зүйлийг бүлгийн даргын байр суурь мэтээр илэрхийлэх хандлага байж болохгүй. Баримтлах өөр нэг зарчим бол шударга байх. Хүмүүс цалин нэм гэж ярьж байгаа шигээ шударга, зарчимч байгаач гэдэг зүйлийг их ярьж байна. Энэ зарчмуудыг баримтална. Мөн хурдтай, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай. Олон түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд бүлгийн шийдвэр гарч байх ёстой гэж үзэж байгаа.

-МАН бүлэг гишүүддээ ялгавартай хандаж байгаа талаар шүүмжлэл сүүлийн үед гараад байгаа...

-Тийм зүйл мэдэгдээгүй. Цаашид тийм зүйл гарвал надад тод мэдэгдэх байх. Ер нь ийм хандлага байж болохгүй л дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.