Су.Батболд: Бид сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаа
2011.06.23

Су.Батболд: Бид сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаа

УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа

-Монгол Ардын Намын дарга парламентын шинэчлэлийн талаар санаачилга гаргасан.Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж Та ахалж байгаа. Энэ хугацаанд ямаряриа хэлэлцээр өрнөв?

-Манай намын дарга санаачлан улстөрийн намын дарга нарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Нийгэмд тулгамдсан зарим асуудлаар алсыг харсан томоохон бодлогын шинжтэй зүйлээр үе үе уулзаж ярилцах нь зүйтэй гэж тохиролцон, парламентын шинэчлэлээр ярилцсан. Монгол Ардын Нам парламентын шинэчлэлийн зохистой нэг хэлбэр нь хоёр танхимтай парламент байж  болох юм гэж үзсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш янз бүрийн төвшинд яригдаж эрдэмтэн, судлаачид үгээ хэлж байна. Манай нам парламентын шинэчлэлээс ухраагүй. Улстөрийн намын дарга нарын уулзалтын үеэр санамж бичигт гарын үсэг зурсан. Парламентын шинэчлэл явсаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болж хувирч байна. Урт хугацаанд яригдах зүйл. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд биш гэхэд дараагийн парламентын үед шийдвэрлэж болох байх. Зайлшгүй хийх ёстой, улс орны өмнө тулгамдсан асуудал.

-Парламентыншинэчлэл, хоёртанхимтай парламенттайболохын давуу тал, ач холбогдол юу вэ?

-Монголын улстөрийн хувьд томоохон сорилттой тулгарч байна.Төлөөллийн ардчиллыг улам боловсронгуй болгох шаардлагатай. Үүний тулд парламент иргэдийн хүсэл зорилгод нийцсэн төлөөлөл болж, шийдвэр гаргаж байх учиртай юм. Манай өнөөгийн парламент хязгааргүй эрх мэдэлтэй, түүнийг цөөн хүнд олгодог. Гадаадын манайтай ойролцоо хүн амтай орны парламент 100-130 орчим гишүүнтэй байдаг. Мөн нэгтанхимтай парламентын гаргаж буй шийдвэрт хяналтын тогтолцоо бараг байхгүй. УИХ-ын баталсан хууль, тогтоол Үндсэн хуулийн Цэцэд очих, Ерөнхийлөгч хориг тавихаар хязгаарлагддаг. Хүлээж авах эсэхийг парламент шийдвэрлэнэ. Хоёр танхимтай болсноор гарсан хууль, тогтоол, шийдвэр чанаржих нөхцөл бүрдэнэ. Монгол Улс залуучуудын орон. Шинэ, хүчтэй залуу үеийнхнийг улстөрд орох нөхцөл, боломжийг бүрдүүлэх ёстой.Үүний тулд залуусын эрдэм мэдлэг, ахмад үеийнхний туршлага, ухааныг хослуулах учиртай.Үүнд хоёр танхимтай парламент чухал үүрэгтэй юм.

-Зарим улстөрчодоогийн 76 гишүүнийтоог 99 болгох зэргээр нэмчихвэл парламентын шинэчлэлд хувь нэмэр болно гэдэг. Хэр үндэслэлтэй вэ?

-Тийм сайн шинэчлэл болохгүй. Нэгэнт л төлөөллийг нэмэгдүүлье гэж байгаа бол хоёр танхимтай парламенттай болох шаардлагатай.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд тал бүрээс нь сайтар ярилцаж, ард нийтийн санал асуулга ч явуулж болзошгүй. Эндээс харахад хоёр танхимтай парламенттай болоход хугацаа орох юм.

-УИХ-ын гишүүнЦ.Шинэбаяр МАХН нэрийг авахаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин хандсан. Цэцийн шийдвэр улстөрийн нам бүртгэхэд нөлөөлөх үү?

-Үндсэн хуулийн Цэцэд улстөрийн нам бүртгэх эсэх асуудал яригдаагүй. Цэц хуулийн тодорхой зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн  эсэхийг хэлэлцдэг. Улстөрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалт Үндсэн хууль болон иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. Цэцийн шийдвэр улстөрийн нам бүртгэх эсэхэд нөлөөлнө. Гэхдээ Улсын дээд шүүх шийдвэрлэнэ. Цэцээс иргэд эвлэлдэн нэгдэж болно. Ингэхдээ бусдын нэрийг авч болохгүй, авсан нэр нь бусдыг төөрөлдүүлэхээр байж болохгүй гэсэн.

-"Монголын Алдарт Хувьсгалт Нам" нэрээр бүртгүүлэх боломж байгаа талаар яригдаж байсан. Энэ төөрөгдүүлсэнд тооцогдох уу?

- Иргэний хуулийн тодорхой зүйл заалтаар бол төөрөгдүүлсэнд орно.Тэд төөрөгдүүлэх нь бүү хэл шууд МАХН нэрийг авна гэж зүтгээд байгаа шүү дээ.

-Цэцийн дунд суудлын хуралдааны үеэр Таныг Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа өргөн бариагүй байсан гэх яриа гарсан.

-2005 онд Цэцийн дүгнэлт гарч Улстөрийн намын тухай хуулийн 6.3 дахь заалтыг хүчингүй болгохдоо "Намын нэрийг хэрэглэхийг хязгаарлаж болох ч хэмжээ хэтрэхгүй байх ёстой" гэж үзсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 жилийн хугацааг найман жил болгох хуулийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Байнгын хороон дээр очсон.

-Сонгуулийн хууль яригдаж байна.Тогтолцоо холимог байхаар Монгол Ардын Нам, Ардчилсан нам байр суурь нэгдсэн. Мажоритар давамгайлах уу, пропорциональ голчлох уу гэдэгт санал нэгдэхээр зөвшилцөж эхэллээ.Та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг улстөрийн нам эсвэл улстөрчийн эрх ашгийн асуудал биш. Сонгогчдын санал өгөх эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Бүх зүйл сонгуулийн тогтолцооноос болоод хуулиа өөрчлөх гээгүй. Сонгуулийн ямар ч тогтолцоо сайн, саар талтай. Өнөөдөр пропорциональ л өөгүй мэтээр яриад байна. Сонгуулийн тогтолцооны биш улстөрийн нам, улстөрчдийн буруу. Өнгөрсөн таван сонгуульд мажоритар давамгайлсан тогтолцоог хэрэглэсэн. Олон давуу тал бий. Англи, Америк зэрэг хөгжилтэй орнууд яагаад мажоритар тогтолцоог сонгоод байна. Холимог тогтолцоог сонгоод мажоритар, пропорционалийн давуу талаас авъя гэсэн юм. Сонгогчдын эрхийг улстөрийн нам булааж болохгүй. Иргэдийн эрх<ашгийг хүндэтгээд аажмаар пропорциональд шилжих ёстой. Сонгогчдын дадаж өгч сурсан тогтолцооноос гэнэт өөрчлөгдөх биш шат дараалалтай шилжих учиртай. Сонгуулийн холимог тогтолцоог сонгосон нь пропорциональ гээд байгаа хүмүүст харин ч давуу тал болж байгаа юм. Пропорциональ тогтолцоотой болоход сонгогчийн сонгох эрхийг улстөрийн нам авдаг. Энэ эрхийн хагасыг боловч сонгогчдод үлдээх ёстой. Монгол Ардын Нам орон нутаг, тойргийн, сонгогчдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс мажоритар давамгайлах ёстой гэж үзсэн. УИХ-ын бүх гишүүн Улаанбаатарынх байж болохгүй.Тойрогт ажилладаг, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ойр байдаг тогтолцоо манайд ашигтай. Монгол Ардын Нам сонгуулийн, парламентын шинэчлэлийн төлөө байгаа. Энэ шинэчлэлийг улс орон, иргэндээ тохиромжтой хэлбэрээр хийхийг эрмэлзсэн.

-Та саяхан батлагдсан Мэдээллийн ил тодбайдал ба мэдээлэлавах эрх, эрх чөлөөний тухай хуулийн Ажлынхэсгийн ахлагчааражилласан. Хуулийн голач холбогдол, онцлог юу вэ?

-Төсөвт байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн зарцуулалтын үйл ажиллагааны талаар хүссэн мэдээллээ авах эрхийг иргэнд нээж өгч байгаа юм. Иргэдэд мэдээлэл хаалттай байснаас буруу зөрүү ойлголт гардаг. Иргэн төрийн болон хувь хүний нууцад хамаарахгүй мэдээллийг төрийн байгууллагаас авч ашиглах эрхтэй.Төр, иргэний эргэх холбоог сайжруулахад гол зорилго оршиж байна.Тухайлбал, тендер шалгаруулалтаар гэхэд хүссэн мэдээллээ авна. Энэ бол иргэнд олгосон том боломж. Хууль батлагдахгүй хугацаа алдсан нь Нууцын тухай хуультай холбоотой, Үүнийг ангилж хамааралгүй байхаар зохицууллаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.