Ө.Энхтүвшин: Өрсөлдөөн заавал байх ёстой
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.11.05

Ө.Энхтүвшин: Өрсөлдөөн заавал байх ёстой

МАН-ын даргад нэр дэвшсэн Ө.Энхтүвшин гишүүний сэтгэгдлийг хүргэе.

-Та намын даргад өрсөлдлөө. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Намын Их хурал шийдвэрээ гаргалаа. Өрсөлдөөн заавал байх ёстой гэж бодсон. Өрсөлдөх зарчим намын хэм хэмжээ байх ёстой гэж би үзсэн. Намын Их хурлаасаа эхлээд өрсөлдөөн байх юм бол доодшатанд ч ийм хэм хэмжээтэй болно гэж бодож өрсөлдсөн юм. Миний зорилго биеллээ. Их хурал олонхоороо шийдвэрээ гаргасан учраас хэрэгжүүлээд явна. Надаас хамаарах бүхий л зүйлийг намын төлөө хийнэ.

-Их хурлын гишүүдийнхээ танд өгсөн саналын хувийг хангалттай гэж бодож байна уу?

-Нэгэнт шийдвэр гарсан учраас ямар нэгэн зүйл хэлэх хэрэггүй биз дээ.

-Ийм шийдвэр гарна гэж өмнө нь тооцсон байсан уу?

-Ямар ч байсан өрсөлдөх ёстой л гэж үзсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.