Намрын ногоон өдрүүд нээлтээ хийлээ
Намрын ногоон өдрүүд нээлт
2015.10.03

Намрын ногоон өдрүүд нээлтээ хийлээ

ХХААЯ-наас“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээг  хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны  хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний  үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд  хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уламжлал болгон 10 дахь жилдээ Улаанбаатар хотноозохион байгуулж байна.

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ  Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 

Энэ удаагийн арга хэмжээ урьд жилүүдээс өргөн хүрээтэй болж байна. Тодруулбал, Чингисийн талбайд Сүүтэй Монгол аян, Хүнс үйлдвэрлэгчдийн хүндэтгэлийн парад, Мастер тогоочдын гарын хоол өдөрлөг, Монгол хүнс-Органик хүнс амталгаат худалдаа, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, маркетингийн талаар зөвлөгөө зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.

Намрын ногоон өдрүүд нээлт

Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургац, үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрлэгчээс нь худалдан авч өрхийн хүнсний нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.Мөн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийн булангууд ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч, үйл ажиллагаагаа сурталчлах ажлууд хийгдлээ.

“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үеэр Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Мастер тогоочдын хоолны өдөрлөг” олны анхаарлыг татаж байсан юм. Энэ талаар Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал Р.Батбаатар “Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын Улсын 2 дугаар зөвлөгөөн энэ сарын 28-ний өдөр буюу маргааш зохион байгуулагдах гэж байна.

Намрын ногоон өдрүүд нээлт

Зөвлөгөөнийг угтаж мастер тогооч нарын хамтарч хийж буй ажлын нэг хэсэг нь энэ боллоо. Тодруулбал, Гүн шим сургалтын хамт олон, Монголын мастер тогоочдын холбооны гишүүд, орон нутгийн мастер тогооч нар хамтран Монголд анх удаа 1000 гаруй хүнийг хамарсан хоолны амталгаа явууллаа.

Энэхүү будаатай хуургыг 3.5 диаметрийн харьцаатай хайруулын тавган дээр хийсэн бөгөөд 100 кг будаа, 30 кг мах, 8 кг улаан лооль, 6 кг ногоон сонгино зэрэг олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон. Бид хамтын хүчийг бэлэгдэж энэхүү хоолыг хийлээ” хэмээв.