Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх шаардлагатай байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
Гадаад руу мах экспортлох ажил ямар түвшинд байна вэ ?
Монголын мал их өслөө. Түүхэндээ анх удаа 60 гаруй сая толгой малтай боллоо. БНХАУ-руу мах экспортлох асуудал олон жил яригдсан. Малын гаралтай өвчин манайд их гардаг учраас мах авахаас татгалзаж байсан. Сүүлийн үед хоёр орны бүх уулзалтад махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд БНХАУ-ын талаас хонь, ямааны мах авах хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх шаардлагатай байна. Монголын махны үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө бага байдаг. Тиймээс Засгийн газарт эргэлтийн мөнгийг хөнгөлөлттэй зээлээр олгооч гэж хүсэлт тавьсны дагуу 180 орчим тэрбум төгрөгийг махны үйлдвэрүүдэд өгөхөөр шийдвэрлэсэн.
Дотоодын зах зээлд махны үнэ өндөр байдаг. Дэлхийн зах зээл дээр махаа гаргахад ямар байна гэж тооцож байгаа вэ ?
Малчид их хүнд хөдөлмөр эрхэлдэг. Тиймээс малаа өндөр үнээр борлуулах сонирхолтой. Харин суурин газрын хүмүүс хямд мах авах сонирхолтой байдаг. Тиймээс үүний блансыг зөв олох хэрэгтэй. Энэ блансыг олохын тулд экспортод мах гаргах нь чухал. Дотооддоо мах гаргахдаа аль болох үнийг хөөргөдөж өсгөхгүй байх тал дээр, харин экспортод гаргахдаа малчдыг мөнгөжүүлэх тал дээр явуулж буй бодлого гэж үзэж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү