С.Бямбацогт: Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.06.22

С.Бямбацогт: Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хятад ногоотой тэмцэх тухайгаа өөрийн твиттер хуудсаар жиргэж, мэдээлжээ.

Тэрбээр “Ховдын хөрсөнд ургасан ногоонууд. Шинэ сонгино гарсан байна. Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна” хэмээн жиргэсэн байна. 

Монголын хөрсөнд ургасан ногоо Хятад улсаас импортолсон ногооноос чанарын хувьд илүү боловч хямд үнэтэй учраас иргэд өмнөд хөршийн төмс хүнсний ногоог худалдан авах нь их байдагҮүнээс болж, хүнсний ногоо тариалагчид алдагдал ихээр хүлээх нь бий. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүнсний ногоочдоо хамгаалах зорилгоор хууль санаачлах болж байна. 

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Ховд аймагт ажиллахдаа шинэ ургацын сонгино худалдаанд гарсан байхтай таарч, ийм сэдэл авсан бололтой. Үүнийг харсан жиргээчидС.Бямбацогт гишүүний буянаар жинхэнэ монгол ногоо идэх нь хэмээн баясч байна билээ. Хамгийн гол нь биеллээ олоосой доо.