Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба Ирээдэй
Хүнсний аюулгүй байдал...
2015.04.29

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба Ирээдэй

2015 оны 4 дүгээр сарын 28, Улаанбаатар, Монгол Улс- Дэлхийн банк группийн гишүүн ОУСК нь Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, дотоодын хэрэглэгчид үр ашгийг нь хүртэх хүнсний салбарын өрсөлдөөнийг идэвхжүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж байна.

Өнөөдөр гарч буй 300 бизнест явуулсан ОУСК-ын судалгаанаас үзэхэд маш олон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа жижиг үйлдвэрлэгчид, 2012 онд батлагдсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаарх мэдлэг дутмаг болон тухайн хуульд нийцүүлэн ажиллах чадвар дутмаг байгааг харуулж байна. ОУСК-аас хүнсний аюулгүй байдлын хангах хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийж үзэхэд эрх зүйн баримтууд уялдаа холбоо сул байгаа нь тогтоогдсоноос гадна 2012 оны хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  дэлгэрэнгүй болон ойлгомжтой журам хангалтгүй буйг олж тогтоов.

Дэлхийн Банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорац нь энэхүү "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж, уг хууль нь бусад хууль тогтоомж, дүрэм, журам, зохицуулалттай хэрхэн дүгнэлт хийсэн байгаа нь ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу манай яамны зүгээс хамтран ажиллаж, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна` гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамны сайд Раднаагийн Бурмаа хэлэв.

ОУСК нь судалгааны үр дүнг "Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба ирээдүй" бага хурлын үеэр 130 хүнс үйлдвэрлэгч, эрдэмтэд, Засгийн газрын болон олон улсын төлөөлөгч нарт танилцуулсан байна.