“Арвайн Үндэс” компани Хүнсний Манлай үйлдвэрийн нэг
Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эзэмшиж дотоод, гадаад зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг Хүнсний манлай үйлдвэрээр өргөмжилдөг.
Жил бүр энэ бүх шалгуурыг хангасан гэсэн үйлдвэрүүд манайд олноороо хүсэлт тавьдаг.
Гэхдээ бид маш сайн шалгаж, нягталж, бүх шалгуурыг 100 хувь биелүулсэн үйлдвэрт “Хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөл олгодог. Журамд заасан шалгуурын дагуу тодорхой үнэлгээнүүдээр үнэлдэг. 2014 онд олон үйлдвэр материалаа ирүүлсэн ч энэ дундаас 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар үүсэн байгуулагдсан “Арвайн Үндэс” үйлдвэр шалгарсан.
"Арвайн Үндэс" үйлдвэрийн тухайд ярихад тухайн үйлдвэрийг удирдаад явж байгаа удирдлагын менежмент маш сайн байсан. Ерөнхийдөө журамд заасан бүхий л шалгуур үзүүлэлтээр дээгүүр үнэлгээ авсан учраас “Хүнсний манлай үйлдвэр” хэмээх энэхүү эрхэм хүндтэй алдрыг хүртсэн.
Үнэхээр монгол инженер технологчид салбар салбарын олон ажилтануудын бүтээн байгуулсан их бүтээн байгуулалт үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг хараад энэ хамт олны уриалан хэлдэг
“Монгоп хүний зүрх сэтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийд чанараараа өрсөлдөх шилдэг шар айргийг бид исгэнэ гэсэн үг биелэлээ олж, бидэнд хүрч байгааг харахад сэтгэл бахдам байлаа “Хүнсний манлай монгол үйлдвэр” энэ бол Монгол Улсын минь ирээдүй, үнэт баялаг билээ.