Эрүүл хүүхдийн хоол хүнсний шим тэжээл ба ач тус
2015.08.17

Эрүүл хүүхдийн хоол хүнсний шим тэжээл ба ач тус

 Хоол бол хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ байдаг. Хүмүүсийн амьдралын түвшин, амьдрах хэв маяг, хоол хүнсний сонголт өөр учраас хоол хүнс нь ч ондоо байдаг.

Гэхдээ ямар ч эцэг эх хүүхэддээ хамгийн сайн бүхнийг хийж өгөхийг хүсдэг билээ. Энэ нь хүүхэд төрсөн тэр мөчөөс л эхэлдэг. Хүүхдийн хоол тэжээлийн талаарх энэхүү мэдээллээс та хүүхэддээ ямар шим тэжээл нэн чухал болохыг олж мэдэхээс гадна нэмэлтээр хоолны зөвлөгөө авах болно.

Төрсний дараа хүүхдийг шууд хөхөөр хооллох нь хамгийн сайн эхлэл юм. Эхний 6 сартайд ихэнхдээ хүүхдийн хоолны цэсэнд зөвхөн сүү байдаг. Мэдээж, хүүхдэд хамгийн сайн хоол нь эхийн сүү бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л эрдэс, шим тэжээлийг хөхний сүү л өгөх боломжтой. Эхийн сүү нь маш чухал ач холбогдолтой бөгөөд тэжээллэг чанартай байдаг. Жишээ нь эхийн сүү нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд шаардлагатай бүхий л шимт бодисыг агуулсан ба халдвараас хамгаалдаг. Хөхний хүүхэд суулгалт өвчнөөр 14.2 дахин, амьсгалын цочмог халдвараар 3.6 дахин бага өвчилдөг. Эхийн сүү харшлаас хамгаална, оюуны чадавхийг дээшлүүлнэ. Эхийн сүү нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин, элэгний өвчин болон хавдраас сэргийлнэ. Хүүхдийн шүд, эрүү зөв хөгжих, хэл ярианы хөгжил сайжрах, дунд чихний үрэвслээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

Гэхдээ зарим нэг шалтгааны улмаас хөхөөр хооллохоо цөөлөх, болих эсвэл бүр хөхүүлэхгүй байх нөхцөл үүсдэг. Жишээ нь зарим эх өвчний улмаас эсвэл эмийн эмчилээ хийлгэж байгаа тохиолдолд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй болдог. Хөхөөр хооллохоос татгалзах бас нэг шалгаан нь хөхний толгой нь амархан хагарах, хүүхдээ хөхүүлж байх явцад нуруу нь хөших, хөхний өвчин байдаг. Дутуу төрсөн нярай хүүхэд ихэвчлэн хөхөө сорж хооллож чаддаггүй, зарим хүүхэд эхийн сүүгээр дангаар хооллоход хангалттай өсөж бойждоггүй. Хүүхдээ үлдээж гадагш явах эсвэл ажилдаа эргэж орох зэрэг өөр бусад шалтгаанаар хөхөөр хооллохоо зогсоох зайлшгүй шаардлага гардаг.

Ямар ч шалтгаанаар бай та хүүхдээ угжаар хооллох тохиолдолд таны хувьд тухайн нөхцөл байдалд зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв та ийм шийдвэр гаргасан бол АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбоо, Европын хүүхдийн хоол боловсруулах замын эмгэг судлаач, элэгний эмч нарын холбооны зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн, эхийн сүүний уургийн харьцаагаах бүтээгдсэн дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүн сонгоорой. Дэлхий дахинд эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Нутришиа компани нь 30 жилийн турш эхийн сүүг судлаж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж үйлдвэрлэдэг ба зөвхөн эхийн сүүг судлаад зогсохгүй хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хүүхдийн шаардалагатай шим тэжээл, дархлаа тогтолцоог нарийн судласны үндсэн дээр бүтээгдэхүүний шинэчлэлээ хийдэг учир Нутришиа компани бүтээгдэхүүнп хүүхэд бүрийн онцлогт тохирсон байдаг.

1-3 настай хүүхэд идэвхтэй өсч хөгждөг ба хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй байдаг. Ихэнх шимт бодисын хэрэгцээ энэ насны хүүхдэд насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг. Зарим нэгэн шимт тэжээл нь энэ үед илүү чухал бөгөөд цаашдын өсөлт болон суралцахад суурь болж өгөх юм. Жишээ нь хүүхдийн хоолны цэсэнд нэмэх шаардлагатай чухал шимт тэжээлүүдийг дурьдвал:

Төмөр

Хэрэглэх хэмжээ = 6.9мг өдөрт

Төмөр нь бидний биед маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс юм. Энэ нь гемоглобины төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг, цусан дахь уураг нь биед хүчилтөрөгч түгээдэг. Мөн түүнчлэн энэ нь таны хүүхдийн тархины үйл ажилгааг дэмждэг, цаашид суралцах чадавхийг дэмжиж өгдөг. Тиймээс насанд хүрэгчтэй харьцуулахад бага насны хүүхдэд биеийн жингийн 1 кг бүрт 5 дахин их төмөр шаардагддаг. Төмөр нь маш олон хоол хүнсэнд агуулагддаг боловч 3 нас хүртэлх хүүхдийн талаас дээш хувь нь авах ёстой хэмжээгээ авч чаддаггуй байна. Төмрийн дутагдал нь таны хүүхдийг ядрааж сульдаах, нойрмог болгохоос гадна цус багадалт, эрүүл мэндийн болон хөгжлийн асуудалтай болгож болзошгүй. Тиймээс та хүүхэддээ хоол хүнснээс өдөрт хангалттай төмөр авч байгааг шалгах нь чухал юм.

Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн:

        Haem төмөр (хамгийн амархан шингэдэг):

Тал тахианы цээж (ойролцойгоор 60г) 0.3мг агуулдаг

Бор тахианы мах – 60г 0.5мг агуулдаг

Чанасан хатуу өндөг – 1 бүтэн өндөг нь 1 мг агуулдаг

Хэрчим утсан үхрийн мах эсвэл хонины 1 хэрчим – (28г) 0.8мг

Сарин загас – 50г хэмжээ нь 1.4мг агуулдаг

        Non-haem төмөр:

Бууцай – 1 халбага болгосон бууцай 0.3 мг төмөр агуулдаг

Брокколи – 1 ургамал нь (20г) 0.2мг агуулдаг

Жигнэсэн шош – 1 халбага 0.3мг агуулдаг

Буудайтай талх – 1 дундаж хэрчим 0.6 мг агуулдаг

Сэвэг зарам – 1 халбага 0.7 мг агуулдаг

Хатаасан чангаанз – 1 чангаанз 0.3мг агуулдаг

Өглөөний хоол (сериал) – 1 аяга (30гр) 2.3 мг агуулдаг

Нутрилон 3 тэжээлийн сүүнд – 400 ml 1.2мг агуулдаг

Кальцийн өдрийн хэмжээ бол = 350мг

Бага насны хүүхдийн ясны хөгжилд кальци чухал ач холбогдолтой – бага насны хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад 3 дахин илүү кальци хэрэгтэй байдаг.

Кальци нь ясны хөгжил хэвийн байхад чухал ач холбогдолтой. Энэ нь цусны нөжрөлт, мэдрэлийн төв болон булчингийн үйл ажиллагааг дэмждэг ба хүүхэд өсөхийн хэрээр эрүүл шүдтэй байхад тусалдаг. Сүү нь кальцийн маш сайн эх үүсвэр юм. Мөн түүнчлэн сүү нь хоолны чухал хэсэг боловч үнээний сүүнд шимт бодисууд хангалттай агуулагддаггүй.

Таны хүүхэд өдөрт 600 мл сүүнээс хэтрүүлэх хэрэггүй учир нь бусад шимт тэжээл болон хоол хүнсэнд нөлөөлж болзошгүй юм.

Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах сайн кальцитай хүнсний бүтээгдэхүүн:

Тослогтой сүү – 100 ml 118 мг агуулдаг

Тараг – 1 дундаж аяга тараг (125гр) 152 мг өгдөг

Бяслаг – 1 жижиг хэсэг (20гр) 150 мг өгдөг

Дүпү – 1 зүсэм (20гр) 296мг өгдөг

Нутрилон 3

Цайр:

Цайрын өдрийн хэмжээ 5мг

Цайр нь биеийн бүх эд эсүүдэд чухал эрдэс юм. Энэ нь өсөлт, ясны бодисын солилцоо, шархыг эдгээх болон ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдийн амтлах болон үнэртэх мэдрэлд нөлөөлдөг. Бага насны хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 3 дахин их цайр шаарддаг ба зөв хэмжээгээр хэрэглэхэд хүүхэд насных нь туршид хэвийн өсөлтөнд хувь нэмэр оруулдаг.

Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах цайраар баялаг хоолуудыг дурьдвал:

Мах, сүү, цагаан идээ, баяслаг, талх, амуу тариатай өглөөний хоол гэх мэт багтддаг

Витамин А

Өдөрт уух хэмжээ = 400 мкг (0.4 мг)

Витамин А маш олон үүрэгтэй, хараа, арьс болон эсийн эрүүл мэндэд чурал ач холбогдолтой олон үйл ажиллагаатай юм. Энэхүү витаминыг зөв хэрэглэх нь таны хүүхдийн цаашдын дарахлааг дэмждэг. Витамин А агуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дурьдвал: Баяслаг, Өндөг, Тараг гэх мэт багтдаг. Витамин А нь лууван, хар ногоон, улбар шар, хүнсний ногоо, жимс жимсгэнд олддог бодис юм.Таны хүүхдэд хангалттай их сайн эх үүсвэр болох хоолны цэс бол лууван, төмөс, манго, бууцай, хар ногоон байцаа ба замаг гэх мэт байж болно.

Витамин С

Хэрэглэх хэмжээ = өдөрт 30 мг

Витамин С таны хүүхдийн дарила тогтолцооны үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг, байгалийн антиоксидант ба харшлаас хамгаална. Та хүүхдийнхээ хоол тэжээлээр хангалттай витамин С өгснөөр тэдний амьдалынхаа турш байгалийн эсэргүүцэх чадварыг нь бататгаж өгч байгаа юм. Бага насны хүүхдэд хэмжээнээсээ хамаараад насанд хүрэгчтэй харьцуулахад 4.5 дахин витамин С хэрэгцээтэй бөгөөд үүнд хоол хүнсэнд нь шинэ жимс болон ногоо багтаах хэрэгтэй, ялангуяа бууцай, улаан лооль, гүзээлзгэнэ болон жимс жимсгэнэ, жүрж, цэцэгт байцаа.