Органик хүнс гэдгийг баталгаажуулснаар эрэлт хэрэгцээ нь нэмэгдэнэ
ХХААЯ-наас “Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээний нээлтийг хийлээ.
Тус арга хэмжээ нь 10 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”, хүнсний бүтээгдэхүүний “Монгол хүнс-органик хүнс”, шинэ ургацын төмс, хүний ногоо, жимс, жимсгэнийн “Алтан намар” үзэсгэлэн худалдаа болох юм. “Тогооч нарын II зөвлөгөөн” төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөн нь анх 50 жилийн өмнө болж байсан бөгөөд 1300 гаруй хуран цуглаад байна.
ХХАА-ын сайд Р.Бурмаа:
- Органик хүнсний тухай хууль УИХ-д өргөн барьж хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдсанаар хүнс үйлдвэрлэгчдэд ихээхэн дэмжлэг болох болно. Органик хүнс гэдгийг баталгаажуулж өгсөнөөр зах зээлд гаргах, эрэлт хэрэгцээ нь сайжирах зэрэг давуу тал үүснэ. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээ нь Органик хүнс нэрийн дор болж байгаа. Үүний дагуу ургац, хүнсний бүтээгдэхүүний дээжийг танилцуулж байна.