XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо
Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ Завхан аймгийн төв Улиастай хотноо 2015 оны 9 сарын 25-ны өдөр МУИС-ийн Завхан их сургуулийн талбайд зохион байгуулагдлаа.
Их наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Завхан аймгийн Засаг дарга Ж. Жамьянтив, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г,Ганболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чойжилсүрэн, Улиастай сумын Засаг дарга Т.Ренчинваанжин, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дэд Дарга Х.Батсайхан болон Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургууль, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль, Завхан Политехникийн коллежийн захирал, удирдах ажилтанууд оролцлоо.
2012 оноос орон нутгийн их, дээд сургууль, коллежийн дунд оюутан залуучуудыг хамран өргөн хүрээтэй явагдаж ирсэн гэв.
Наадмыг нээж Завхан аймгийн Засаг дарга Ж:Жамянтив үг хэлж, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Мөн МУИС-ийн Завхан сургуулийн захирал Н.Эрдэнэчимэг хүрэлцэн ирсэн зочиддоо баяр хүргэв. Тэд хэлсэн үгэндээ энэ наадам нь анх 1997 оноос манай Завхан нутгаас гараагаа эхлэн баруун бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын дунд зохиогдож эхэлсэн бөгөөд 2012 оноос орон нутгийн их, дээд сургууль, коллежийн дунд оюутан залуучуудыг хамран өргөн хүрээтэй явагдаж ирсэн гэв.
Наадмыг зохион байгуулагч Монголын оюутны спортын холбоог төлөөлөн (МОСХ)-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа үг хэлсэн ба БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн дарга, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан баяр хүргэн энэ удаагийн Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадам нь Монголын тамирчид 1965 онд Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” их наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойн жил тохиож байгаагаараа чухал онцлоготой болж байгааг хэлсэн юм.
БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн дарга, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан баяр хүргэв
Завханы Универсиад 2015 их наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахад аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагаа, санхүүгийн чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж Завхан аймаг дахь Төрийн банк, Хаан банк, Хас банкны хамт олон наадмын спортын төрлийн тэмцээнүүдийг ивээн тэтгэсэн ба ялангуяа тус сургуульд багшилж байсан Монгол улсын Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан наадамд оролцож байгаа оюутан залуустаа илгээлт ирүүлэн, онцгойлон дэмжин туслаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажилласан байна.
Спортын 6 төрөлд, урлагийн 5 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөв
Тус наадамд 5 аймгийн их, дээд сургуулийн багууд, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багууд уригдан, нийтдээ 6 баг Ховд аймгийн их сургууль, АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Завхан Полтехник коллежийн 300 орчим баг тамирчид, сагсан бөмбөг, элсний волейбол, модон бөмбөг, шатар, ширээний теннис, үндэсний бөхийн спортын 6 төрөлд, урлагийн 5 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж, “Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний их хурал, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагуудын ажил хэргийн уулзалт, ярилцлага хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байна.
2017 оны наадам хаана явдагдахыг энэхүү их наадмын үеэр шийднэ.
Наадмыг зохион байгуулахад Монгол улсын ЗГХЭГазар, аймгийн ЗДТГазар дэмжин МОСХолбоо бэлтгэл ажлыг ханган, МУИС-ийн Завхан сургууль гардан удирдан ажиллаж байна. Наадмын нэгдсэн дүн энэ амралтын өдрүүдэд гарна. Дараагийн их наадам 2016 оны 9 сард АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль дээр явагдахаар эрхээ авчээ. Харин 2017 оны наадам хаана явдагдахыг энэхүү их наадмын үеэр шийднэ.