Ажилчны талбайд ажилчны алдараа сэргээлээ
2015.05.21

Ажилчны талбайд ажилчны алдараа сэргээлээ

Хуучнаар ажилчны район буюу өнөөгийн Хан-Уул дүүрэгт хөшөө дурсгалыг алдаршуулах өдөрлөг боллоо.

Ажилчны алдар цууг магтан дуулсан хөшөөг тоос шороо, хэр буртгандаа дарагдсан байсныг ЕБС-ийн хүүхдүүд цэвэрлэж сэргээсэн байна. Хүүхдүүдээр цэвэрлүүлэхийн өмнө манай улсын ажилчин анги юу бүтээж байсан. Яаж ажиллаж байсныг таниулах сургалт зохион байгуулжээ.

999-н шилдэг сурагч хөтөлбөрийн хүрээнд Лувсанвандан сангаас санаач- лан төгсөх ангийн хүүхдүүдийг төгсөх ангийн хүүхдүүдийг Монгол улсын хөдөлмөрийн баатруудтай уулзуулан ажил хөдөлмөр эрхлэхийн гайхамшгийг таниулсан байна. "Залуучуудын хөгжлийн сургууль 999 шилдэг сурагч" хөтөлбөрийн сурагчид "Ажилчны алдар" хөшөөг өнгөлөх ажилд гар бие оролцсон юм. Хөгжлийн сургуулийн 12а, 12б ангийнхан Хөдөлмөрийн баатруудаас Сертификат, талархлын бичиг гардуулсан байна.

Түүхийн нэгэн гэрч урлагийн бүтээл болсон хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах сэдлийг үе тэнгийнхэндээ таниулах ажилд оролцсон сурагчдад Хөдөлмөрийн баатрууд сур- лага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсч байлаа. Аав ээжээ, ахмад үеэ хэрхэн хөдөлмөрлөж байж өнөөдрийг байгуулсныг сонссон хүүхдүүдэд Ажилчны алдар хөшөөг цэвэрлэх нь нэр төрийн хэрэг байсан гэлээ. Одоогоос 31 жилийн өмнө ажилчны районы Ажилчны талбайг ноосны болон арьс ширний үйлдвэрийн ажилчин залуучуудын санаачлагаар байгуулж байсан юм. Үнэхээр л шилдэг ажилтнуудын амьдарч ажиллаж байсан газар гэдгийг хөдөлмөрийн баатар Норовсүрэн дурсаж байлаа.

Бидэнд улс эх орныхоо бүхий л ажлыг хийж гүйцэтгэх байсан түүх бий. Гэтэл өнөөдөр олон мэргэжилтэй боловсролтой залуучууд байгаа боловч барилгаа бариулах гэж гадныхныг урьж авчруулдаг болсон нь харамсалтай гэж УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр хэлж байлаа. Хан-Уул дүүргийн залуучуудын холбоо нийслэл хотын 150 гаруй хөшөө дурсгалыг цаашид цэвэрлэж өнгөлөх төлөвлөгөөтэй байна. Төгсөх ангийн сурагчид хотынхоо үүх түүх, соёлын. дурсгалтай. танилцахын зэрэгцээ иргэний үүргээ биелүүлцгээх юм байна.