Соёлын сайд авьяастай байхад гэмгүй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.03.23

Соёлын сайд авьяастай байхад гэмгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр чуулганы завсарлагаанаар Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймагт ажилласан юм.

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулж, иргэдийн саналыг сонсох нь гишүүдийн бас нэг үүрэг байдаг.Зүгээр ч нэг сул гишүүн биш, соёл, боловсрол хариуцсан сайд учраас "зүгээр байж" чадаагүй бололтой. Завхан аймагт морин хуурчидтай нийлэн хуурдаж, авьяасаа харуулжээ.

Үүнийг нь Л.Эрдэнэчимэгийн бүжиглэсэн дуулиантай хольж, цахим ертөнцөөр хэсэг шүүмжлэв.Ц.Оюунгэрэл соёлын сайд байхдаа Сүхбаатарын талбай дээр бүжиглэж л явсан. Соёлын сайд хүн урлаг, хөгжмийн талын мэдлэг, мэдрэмжтэй, бас ч гэж зах зухаас нь харуулчих авьяастай байх ёстой.Тиймээс би л хувьдаа үндэсний хөгжим, морин хуураараа тоглож чаддаг салбарын сайд байгаад баяртай байна. Яагаад болохгүй гэж.