Монгол хэлний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хамтран хуралдаж Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанаар эхлээд Монгол хэлний тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 6.3 дахь хэсэгт “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана” гэснийг “зургадугаар ангиас эхлэн зааж болно” гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Учир нь гишүүдийн олонх хуулийн төсөлд “ тавдугаар ангиас эхлэн заана” гэсэн томьёоллыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн төслийн 7.2 дахь хэсэгт “ Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заана” гэснийг “ Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана”, 13.1.3 дахь хэсэгт “багш сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс тусгайлсан агуулгаар монгол хэл бичгийн шалгалт авах журам боловсруулан хэрэгжүүлэх” гэснийг “сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэл, бичгийн шалгалтын тусгайлсан журам боловсруулах” гэж өөрчлөн найруулсныг дэмжлээ.
Түүнчлэн хуулийг 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө гэж заасан нь ямар үндэслэлтэй болохыг УИХ-ын гишүүн М.Батчимэг тодотгосон юм. Ажлын хэсгээс зохион байгуулалтын асуудалтай холбоотой учир энэ хугацааг тавьсан гэсэн тайлбарыг өгөв.
Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс хуулийн төсөлд нэмж тусгахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын чанартай саналын томъёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дангаар үргэлжлэн хуралдаж Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Ингэснээр тус байнгын хорооны харьяалалд багтдаг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, А.Тлейхан, Д.Хаянхярваа нарыг харъяалуулах УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.