Монгол хэлний тухай хууль батлагдлаа
Монгол хэлний тухай хууль
2015.02.12

Монгол хэлний тухай хууль батлагдлаа

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй гурван саналаар тус тус санал хураалгаж, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж ажлын хэсэн рүү хүргүүлсэн зарчмын саналууд дээр байнгын хороо хуралдаж эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн нь ийнхүү батлагдлаа.

Ингэснээр  уг хуулийн төслийн 17.1.2 дахь заалт болох “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулсныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Ингээд сүүлийн үед нэлээд олны анхааралд байсан Монгол хэлний тухай хууль батлагдлаа.