Монгол хэлний тухай хуулийг долоон сараас хэрэгжүүлэхийг гишүүд дэмжлээ
Монгол хэлний тухай хуулийг хэлэлцэх үеэр
2015.02.06

Монгол хэлний тухай хуулийг долоон сараас хэрэгжүүлэхийг гишүүд дэмжлээ

Монгол хэлний тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байнгын хороод болон Ажлын хэсгийнхний анхаарлыг хандуулж хариулт авав.

Төслийн талаар гишүүд асуулт тавихдаа, энэ хууль хэрэгжих боломж нь ямар байгаа, хос бичиг, үндэсний монгол бичигт шилжих хугацааг хатуу заах нь зөв эсэх, хир үндэслэл, тооцоо гаргасан, үндэсний монгол бичигт шилжихдээ туйлшрахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх, монгол хэл, бичгийн зөв бичих дүрмийн өөрчлөлтүүдийг нийтэд хэрхэн хүргэж, зөв хэрэглээг хэвшүүлэх, үндэсний монгол бичгийг ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангиас зааж эхлэн гэдэг нь ямар учиртай, албан байгууллага, нийтийн үйлчилгээний газар, гудамж, талбайн нэр, хаягийг монгол бичгээр нэг мөр болгож бичих, жигдлэх асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, латин үсэг хэрэглэх эсэх зэрэгт асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Кирилл чинь Оросын бичиг биш л дээ. Болгарын Кирилов гэдэг хүний нэрнээс  гаралтай Славянчууд л авсан эд байгаа. Нөгөө нэг Орос хүнийг маажвал Монгол хүн гарна гэдэг шиг Мажарууд гэдэг юм уу Болгаруудыг чинь харахын бол нүүдэлчин гэдэг

Монголын нүүдэлчдийн бичиг гэж ойлгоод байгаа.Тэгэхээр миний асуух гэж байгаа 4.4 дээрх, бид Монгол бичиг гэдгээ уламжлалт Монгол бичиг гэж ойлгоод байсан.Гэтэл энэ нь үндэсний болоод хувирчихлаа. Үндэсний гэхээр хоёр үндэстэнтэй улс кириллийгээ жинхэнэ үндэсний гэж хэлэх ёстой юм биш үү.

О.Баасанхүү гишүүний асуултад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хариуллаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 1911, 1921  болон 1990 оны ардчилсан хувьсгал гэсэн гурван хувьсгал хийчихсэн байна. Одоо соёлын хувьсгал хийх гээд байна л даа. Миний хувьд үүнийг нилээд зөв зүйтэй гэж бодохгүй л байна. Монгол хэл мөхөж байна гэж д яриад байхын.

Монголчууд бид сая гурван сая боллоо. Монгол хэл маань хөгжиж байна. Мөхөж байгаа зүйл хаана байгаа юм. Заавал Монгол хэлийг хуульчлах шаардлага ер нь байгаа юм уу. Хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хос бичгээр явахдаа ямар хүрээнд байх юм. Бүх үйл ажиллагааг буюу яам, тамгын газраас гаргаж бүх бичиг баримтыг хосоор явна гэж байгаа юу эсвэл яам хооронд ажиллаж байгаа бичгийг хосоор явуулна гэж бодож байгаа юу зэрэг хүрээгээ ер нь яг яаж тооцсон байгаа вэ.