2015.01.22

“Монгол хүн байхуйн учир”

Монгол хүн байхуйн учир цуврал лекцийг хүргэж байна.

Энэ нийгэм буюу 1990 онд ялсан гэж яриад байгаа Ардчилсан хувьсгал гэдгээс хойш Монголчууд эрх чөлөөг олж бодож сэтгэж, санаж сэрж, хийж бүтээж өөдөлж дэвшсэн гэхээсээ илүү хүн чанараа алдаж хүнлэг сэтгэлээ гээж ёс суртахуунгүй болж хариуцлага байхгүй болсон.

Түүнчлэн хүн хүний гэх үнэтэй цэнэтэй бүхэн, хүнийг хүн болгодог нандин бүхэн үгүй болсон. Үүнийг гурван сая монголчууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголчуудын түүх уламжлалыг аваад үзэхлээр төр шиг төртэй, засаг шиг засагтай байсан.

Эцэг шиг эцэгтэй байж эх шиг эхтэй байсан энэ түүхэн уламжлал Монгол хүнийг засаг, захиргаат, зангарагтай байсан. Ийм ард түмэн бусдад гай болдоггүй, төвөг болдоггүй.

Сонирхолтой лекцийг бичлэгээс үзнэ үү