УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.12.18
Г.Батхүү: Монгол хэл үндсэн нэг дүрэмтэй болох нь зүйтэй
Монгол хэлний тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
Даяаршлын үйл явц улам өргөн цар хүрээг хамрахын хэрээр дэлхийн олон улс үндэстэн, хэл, соёл үндэсний уламжлалаа хадгалахад ихээхэн анхаарах хэрэгтэй болжээ.
УИХ-ын гишүүн Г.Батхүү “ Замын хөдөлгөөн гэхэд л Монгол улсын хаана ч мөрдөгддөг нэг дүрэмтэй. Үүнтэй адил Монгол хэл ч үндсэн нэг дүрэмтэй болох хэрэгтэй. Монгол хэлний үндэсний зөвлөл нь Ерөнхийлөгчийн хажууд байн мэргэжлийн шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан дүрэм журмыг нэг дүрэм болгон батална. Тэр дүрмийг бүх шатанд хэрэгжүүлдэг байхыг хуульчилж өгч байгаа” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү