Чингис хааныг тодруулах нь ганц нэг хүний хийдэг зүйл биш
Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч З.Бат-Отгон Мөнх тэнгэрийн оньс Мөнхсаруулын тухай мэдээлэл хийлээ.
Тэрээр” Мөнхсаруул гэдэг хүний үйл ажиллагааг анхнаас нь илт шоу гэж үзсээр ирсэн. Яагаад ээлжит шоу гэж байгаа вэ гэвэл одоогоос 6-7 жилийн өмнө Найрамдал зуслангийн орчимд байсан Соёлоо гэдэг удганы хийж буй бүх үйл ажиллагааны мэдээллийг авч байсан. Тэр хүн бодит хүмүүсийг “ чи бол Хасар, Есүхэй, Бөртэй гэх мэтээр нэрлэж байлаа.
Өнгөрсөн хугацаанд надад 28 өөр, өөр бөө, улаач нараас “ Чингис хааныг буулгасан. Ирж тэнгэрийн зарлигийг сонсож нийгэмд таниул гэж байсан. Би тэдний алинд нь ч очоогүй. Мөнхсаруул гэдэг хүн энэ ажиллагаагаа эртнээс ярьж эхэлсэн. Саяын болсон үйл ажиллагааг нь телевизээр харлаа. Тэнгэрийн үйл гэхэд арай ичмээр үйл хийж байна.
Хаан хатдын онгод хийморь хүний биед буудаггүй гэдгийг би олон лекц нэвтрүүлгээр хэлж байсан. Хоёрдугаарт “ Чингис хаан тодрох асуудал бол ганц нэг хүний хийдэг зүйл биш.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү