“NordArt-2015”-д Монгол Улс онцлох орноор оролцоно
Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “NordArt-2015” Олон Улсын Дүрслэх Урлагийн үзэсгэлэнд монголчууд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.
Зургадугаар сарын 06-нд ХБНГУ-д албан ёсоор нээлтээ хийх, Европ дахь хамгийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог тус үзэсгэлэнд Монголын 34 уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээл тавигдах юм байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн Монголын уран бүтээлчдийн павильон нь 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл олон нийтийн хүртээл болох ажээ.
Монголын уран бүтээлчдийн павильон нь 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл олон нийтийн хүртээл болох ажээ.
Тус үзэсгэлэнд 50 гаруй орны 250 орчим уран бүтээлч оролцож байгаа бөгөөд энэ жилийн хувьд Монгол улс “Онцлох Орон” байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор зарласан байна.
Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ц.Болор нээж үг хэлэхээс гадна БСШУЯ, ГХЯ зэрэг тус төслийн дэмжигч байгууллагын төлөөлөл болсон албаны хүмүүс уригдан оролцох ажээ.
“Модерн шилжилт-Шинэ (дүр) төрх” сэдэвт нэрийн дор оролцож буй Монгол Улсын үзэсгэлэнгийн төслийн санаачлагчаар албан ёсны түнш Берлин хот дахь “Arts & Media Project Management & Consulting” байгууллагын соёл, хэвлэл мэдээллийн удирдлага зүйч, менежер, куратор О.Оюунтуяагийн баг ажиллаж буй юм байна.
Берлин хот дахь “Arts & Media Project Management & Consulting” байгууллагын соёл, хэвлэл мэдээллийн удирдлага зүйч, менежер, куратор О.Оюунтуяагийн баг ажиллаж буй юм байна.
Монголын уран бүтээлчид тухайн нэр хүндтэй үзэсгэлэнд оролцсоноор Монгол Улсыг гадаад орнуудад сурталчлан таниулах, Монголын ур чадвартай, авьяаслаг уран бүтээлчдийн уран бүтээлийг Европ тивийн зах зээлд нэвтрүүлэх өргөн боломж нээгдэнэ хэмээн төслийн удирдагч, куратор О.Оюунтуяа онцоллоо.