МЧБХ-ны тэргүүн, дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.09.21

Дэлхийн бөхийн холбооны эд эс нь МЧБХ

“Хар хайрцаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт МЧБХ-ны тэргүүн, дэд ерөнхийлөгч  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо.  

Чөлөөт бөхийнхөн сая Лас Вегас яваад ирлээ. Энэ амжилттай Монголын чөлөөт бөхийн холбоо хамаатай юу ?

МЧБХ бол 50 гаруй жилийн түүхтэй. Монголын анхны ууган спортын байгууллага. Үүсэн байгуулагдсан цагаасаа олон дэлхийн аварга, тэмцээнд тамирчдаа  зохион байгуулж, амжилттай оруулж ирсэн. 1980 оноос хойш Олимпийн медаль аваагүй гашуун түүхтэй байв. 2008 оны Олимпийн дараагаас холбоог бид дахин шинэчилсэн. Бодлогоо өөрчилсөн.

Холбоо ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ ?

Чөлөөт бөхөд дуртай бүх хүмүүсийн нэгдлийг хангаж байж цаашаа явна.  Дэлхийн бөхийн холбооны  эд эс нь Монголын чөлөөт бөхийн холбоо. Бодлого нь нэг шугаман дээр байж бие биенээ нөхөн дэмжиж явдаг уламжлалтай. Саяын амжилт бол бүгдийн амжилт. Амжилт гаргасан тамирчдын багш нарын амжилтыг бид огт үгүйсгээгүй.  Тамирчдаа яаж дэмжих вэ, төртэйгээ хэрхэн уялдах вэ гэдэг бодлого гаргадаг байгууллага бол МЧБХ.

МЧБХ дэлхийн тэмцээнд явуулах тамирчдыг сонгох, томилох үүргийг хүлээдэг үү ?

               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү