Чөлөөтийнхөн дэлхийн аваргаас таван медаль хүртлээ
2015.09.14

Чөлөөтийнхөн дэлхийн аваргаас таван медаль хүртлээ

Монгол  хүн  болж төрсний нэгээхэн бахархлыг Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон    манай    баг тамирчид мэдрүүлэв.

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дах, эмэггэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ энэ сарын 7-нд АНУ-ын Лас- Вегас хотын " The Orleans Arena спортын ордонд эхэлсэн юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд бөхчүүд маань эх орныхоо нэрийг үүрч, дэлхийн бөхчүүдтэй хүч үзэв.

Чөлөөт  бөхийн тамирчдын энэ удаад гаргасан амжилтаас нэг хэсэг уналтад орсон энэ спорт эргэн сэргэжээ гэдгийг харлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн бөхчүүд маань үүнийг баталж чадлаа. Манай чөлөөтийнхөн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж эрчүүд багаараа дөрөв, эмэгтэйчүүд гуравдугаар байрт орсон амжилттайгаар дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлэв.

ДАШТ-д эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 39 дэх удаагаа, эмэгтэйчүүд 2001 оноос хойш 14 дахь удаагаа тасралтгүй оролцож байна. Энэ хугацаанд манай шигшээ багийн тамирчид ДАШТ- ий эрэгтэй төрлөөр алтан медаль гурав, мөнгөн медаль 12, хүрэл медаль 17, эмэгтэй төрлөөр алтан медаль хоёр, мөнгөн медаль тав, 10 хүрэл медалийг эх орондоо авч ирсэн бол өнөө жил энэ тоо таваар нэмэгдлээ. Харин Дэлхийн аваргын дэвжээнээ хүн финалдсан тохиолдол өмнө ч өнөө жил энэ амжилтаа ахиуллаа. 1975 оны Минскийн дэлхийн аваргын үеэр З.Ойдов, Х.Баянмөнх, Ц.Нацагдорж нарын нэрт бөхчүүд нэгэн зэрэг финалдаж нутаг нэгтнүүдээ баярлуулж байсан бол 40 жилийн дараа С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Номин, П.Өнөрбат нар финалд шалгарснаар дээрх амжилтыг эвдэж чадлаа.

Ийнхүү 40 жилийн дараа дөрвөөрөө дэлхийн аваргын тэмцээнд финалдаж чадсан чөлөөтийнхөн маань 50 дахь медалиа анхны эмэгтэй хошой аваргын алдраар мялаан, манай баг тамирчид нэгэн шинэ хуудсыг тэмцэл ялалтаар нээж чадлаа.

 Анхны олимпийн эрх 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Чөлөөт бөхийн дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ олимпын эрх олгох тэмцээний хуваарийг гаргаж, тус тэмцээний эхний зургаан байрт орсон тамирчдад эрх олгоно хэмээн заасан. Тэгвэл энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимпын эрх олгох анхны тэмцээн байсан юм.

Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 48, 53, 69 кг-ын жингийн бөхчүүд зодоглосон. Хэдийгээр Э.Нарангэрэл /48 кг/. Д.Отгонцэцэг /53 кг/ учраа бөхчүүддээ эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлсэн ч О.Насанбурм /69 кг/ хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарч "Рио 2016" зуны XXXI олимпын анхны эрхийг өвөртөлсөн. Тэрээр булган сүүлтэй байж, энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай найман бөх олимпын эрхээ авсан бахдам амжилт үзүүллээ. Мөн эмэгтэй баг амжилтаараа гуравдугаар байрт орж, дэлхийн цомд оролцох эрхээ авсан юм.

Анхны дэлхийн хошой аварга эмэгтэй бөх

Монголчууд чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс 49 медаль эх орондоо авчирж байсан бол өнөө жил 50 дахь медалийг олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Батцэцэг авч монголчууд анхны дэлхийн хошой аварга эмэгтэй тамирчнаа өлгийдөн авлаа. Тэрээр таван жилийн өмнө дэлхийд босоо байж аварга болж байсан бол 2013 онд дэлхийн найман удаагийн аварга, олимпын гурван удаагийн аварга Японы домогт бөх К.Ичод ялагдсанаар мөнгөн медаль хүртэж байсан. Харин өнөө жил аваргын төлөөх барилдаанаа жин өгсч, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд анх удаа зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт Японы тамирчин Рисако Кавайтай хийж ялснаар ийн дэлхийн хошой аварга болж АНУ-ын тэнгэрт төрийн алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Монгол Улсын чөлөөт бөхийн түүхэнд ДАШТ-ээс гурван медаль авсан дөрвөн тамирчин бий. Нэрт бөх З.Ойдов хоёр алтан медаль, нэг хүрэл медаль хүртсэн бол Х.Баянмөнх нэг алтан медаль, хоёр мөнгөн медаль, О.Бурмаа нэг мөнгө, хошой хүрэл, О.Насанбурмаа гурван хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл дэлхийн хошой аварга С.Батцэцэг энэ тоог нэмж, дэлхийн аваргаас гурван медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.

Нулимстай медаль

Чөлөөт бөхийн ДАШТ- ий эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд хоёр дахь удаагаа финалд шалгаран үлдсэн. Тэрээр эхний тойрогт Шинэ Зеландын бөх Талиа Фордтой таарч хөлд нь явж өргөн цацаж гаргадаг дархан мэхээ хийсээр 4:4, 8:1 онооны харьцаагаар ялсан. Хоёрдугаар тойрогт Хятадын бөх Язан Сунтай барилдахдаа зүүн хөлд орж баруун хөлийг алдалж ард нь гарах, өмсөх мэх хийж илүүрхэн 10:2 онооны харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан юм. Харин мөнгөн медалийн

төлөө Болгарын бөх Филипова Маноловатай барилдаж үүрэх мэх хийж түүнийгээ үргэлжлүүлэн цэвэр ялж финалд шалгаран үлдсэн. Тэрээр алтан медалийн төлөөх барилдааныг Украины бөх Оксана Херхелтэй хийж 10:7- гоор ялагдан, Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн.

Тэрээр өмнө нь 2012 оны залуучуудын ДАШТ-д хүрэл медалийн төлөө Оксана Херхелтэй барилдаж оноогоор ялагдаж байсан бол энэ оны ''Дэлхийн цом"-д Украйны багтай хийсэн барилдааны үеэр мөн таарч 6:8- аар ялагдсан. Тиймээс тэмцээний өмнө      багштайгаа  хэрхэн барилдах талаараа төлөвлөгөө гаргаж, маш сайн бэлдсэн ч төлөвлөсөн барилдаанаа хийж чадсангүй хэмээн ярьсан С.Цэрэнчимэдийн хувьд мөнгөн медалийн тавцан дээр нулимстай зогссон. Хэдийгээр түүний хувьд хүссэн амжилтаа гаргаж, дэлхийн аваргын тэмцээнд төрийн дуулалаа эгшиглүүлж чадаагүй ч түүний амжилт монголын чөлөөт бөхийн амжилтад жин дарах медаль болж чадлаа. С.Цэрэнчимэдэд бодож санаснаа биелүүлэх хугацаа хангалттай бий.

Эрэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарч таван олимпын эрх авлаа

39 дэх удаагаа дэлхийн аваргын дэвжээнээ зодоглосон манай эрэгтэй шигшээ багийн хувьд өнөө жил хоёр мөнгө,  нэг хүрэл, хоёр тавдугаар байрт ' шалгарсан амжилт үзүүллээ. Эрэгтэй шигшээ багийнхан 1971, 1974, 1975, 1985 онд ДАШТ-ээс гурван медаль авч байсан түүхэн амжилт өнөө жил давтагдсан нь энэ.

74 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат алтан медалийн төлөө АНУ-ын бөх, , олимпийн аварга, дэлхийн хошой аварга Жордан Эрнест Барроустай барилдаж хөлдөө алдсаар 0:2,

0:8 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Харин Б.Номин /61 кг/ алтан медалийн төлөө Азербайжаны бөх Алиевтай барилдаж 0:10 онооны харьцаагаар ялагдсан ч эрчүүдийн шигшээ багийн ихэр мөнгөн медалийн эзэн болж чадсан юм.

Эрчүүдийн 57 кг-ын жинд 44 бөх барилдсанаас олон улсын хэмжээний   мастер  Э.Бэхбаяр

нэгдүгээр     тойрогт  Эстоний бөх Алексей Баскаковыг 10:0, хоёрдугаар тойрогт Монтенегро улсын бөх Гхехадие Тулбеаг 8:1, 4:0, гуравдугаар тойрогт Японы бөх Юки Такахашийг 2:0, 0:1 онооны харьцаагаар ялж, мөнгөн медалийн төлөө гүржийн бөх Владимир Хинчигашвилитэй өрсөлдөж,      0:6, 1:4  онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Артас Санаатай өрсөлдөж 2:0, 5:1 онооны харьцаагаар ялж Дэлхийн аваргын хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан.

Харин 65кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Оросын бөх Сослан Романовтой барилдаж, 1:0, 0:6 онооны харьцаагаар дийлдэж, шагналт тавдугаар байрт шалгарсан ч "Рио 2016" олимпын эрхээ өвөртөлж чадлаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг- ийн жинд Ж.Чулуунбат хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Гено Петрашвилитэй барилдаж 0:11 онооны харьцаагаар ялагдсан. Эх орондоо өрсөлдөгчгүй түүний хувьд шагналт тавдугаар байрт шалгарсанд нь бөх сонирхогчид талархал илэрхийлэв. Ийн ДАШТ- ээс "Рио 2016" олимпын эрхээ авсан учир энэ удаагийн амжилтаа олимпын дэвжээнээ ахиулах боломж түүнд бий.