УИХ-ын дарга З.Энхболдын Монголын хүүхдийн спортын V их наадмыг нээж хэлсэн үг
Эрхэм хүндэт өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчид, хүндэт зочид оо
Өнөөдөр дэлхийн наадмыг Монголдоо хийж, монголын оддыг дэлхийд гаргах том алхамыг эхлүүлж байгаа Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Сургууль, сум, хороо, аймаг, дүүрэг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээний олон том сорилтыг даван туулж, өнөөдөр Монголын Хүүхдийн спортын V их наадамд шалгарч ирсэн өсвөрийн тамирчид Та бүхнээрээ бахархаж байна.
Монгол Улс даяараа 8 хоногийн турш монголын спортын ирээдүйн алдартнууд болох өсвөрийн тамирчдынхаа биеийн тамир спортын гайхамшигт амжилтыг харж баясах сайхан боломж бүрдэж байна.
Энэ удаагийн наадам Монгол Улсын Биеийн тамир, спортын түүхэнд хөгжлийн шинэ чиг хандлага, уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлэх ажлын эхлэл болж байгааг онцлон тэмдэглэж зохион байгуулагч нарт талархал илэрхийлье.
!Ннийт өсвөрийн тамирчид, багш, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсч, Монголын Хүүхдийн спортын V их наадмын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.
2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот