Монгол хүүхдүүд олон улсын их мастеруудын хараанд өртлөө
2015.08.31

Монгол хүүхдүүд олон улсын их мастеруудын хараанд өртлөө

Таван тивийн шатрын спортын олон улсын чансаа өндөртэй тамирчид 10 хоногийн турш манай улсад чуулж, оюун ухаанаараа өрсөлдлөө.

Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 20 орны 200 гаруй тамирчин оролцсон “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” анх удаа Монголд болж, тэмцээний нээлтэд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов оролцсон нь олны анхаарлын төвд байв. Олон улсын шатрын холбооны сайтаар дэлхий даяар авсан санал асуулгаар энэ удаагийн тэмцээн 2015 онд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанаас нэгдүгээрт бичигдэж байна гэсэн таатай мэдээлэл ирснийг зохион байгуулагчид нь өнгөрсөн баасан гаригт болсон тэмцээний хаалтын үеэр онцолж байв.

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” тэмцээний ялагчийг тодруулах мөчид Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг тамирчид удаалсан юм. Мөн Унгар, БНХАУ-1, Узбекстан, БНХАУ-2, Канад улсын баг 1Ү-УШ байрыг эзэллээ. Харин зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 11 багийн 50 гаруй тамирчин оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 X байрт орсон юм.

Монголын баг эхний байруудад шалгарч чадаагүй ч манай улсын тамирчид олон улсын баг, дасгалжуулагчидтай танилцаж, цаашид бэлтгэл сургуулилтаа хамтран хийх, зэрэг цолоо

ахиулах, чансааны оноотой боллоо гээд олон боломж нээгдэж байгаа аж. Мөн Монголын өсвөрийн шатарчид олон улсын дасгалжуулагчдын хараанд өртсөн төдийгүй цаашид монгол хүүхдүүдийг дасгалжуулбал дэлхийн их мастер болох ирээдүй ойрхон байгааг олон улсын туршлагатай дасгалжуулагчид онцолж байсан юм. Тэмцээний хаалтын үеэр шатрын олимпиадыг тэргүүлсэн Ираны багийн дасгалжуулагч Mortez Mahjoob “Монголын өсвөрийн шатарчид хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. 9-10 настай хүүхдүүд маш хэрсүү нүүж' баина. Цаашид маш саин дасгалжуулах юм бол дэлхийн их мастер төрөх ирээдүй ойрхон байна” гэсэн бол Энэтхэгийн дасгалжуулагч, шатрын олон улсын их мастер R.B.Ramesh  “Монгол орон, монгол хүмүүс маш их таалагдлаа. Монгол хүүхдүүд бараг бүгд шатрын спортоор хичээллэдэг юм байна.

Тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгч Ираны баг байсан ч Монголын шатрын хоёр багтай тоглоход маш их хүч орсон. Дараа дараагийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчидтай дахиад шатар тоглохыг хүсч байна. Монголд дахиад ирнэ” гэв. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад манай улсаас оролцсон олон улсын тэмцээнээс медаль авч, чансаа ахиулсан 11 хүүхдэд Дэлхийн шатрын холбооноос мастер цол олгосон юм.

Мөн олимпиадын үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Моngolian Ореn” тэмцээн болсон нь манай улсад урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлог байв. Нас, зэрэг цолны ялгаагүй бүгд нэгэн төвшинд өрсөлддөг энэ тэмцээнд их мастер Б.Гүндаваа 7.5 оноогоор түрүүлж, Н.Баттулга, Н.Төвсанаа, Э.Энхнар, М.Мөнгөнхүү нар П-У байрыг эзэлжээ. БНХАУ, ОХУ, Киргизстан зэрэг

85 тамирчин оролцож, түрүүлсэн шатарчин зураан сая, дэд байр дөрөв, гуравдугаар байр гурван сая, IV байр 2,5 сая, V байр хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал авчээ. Тэмцээний XX байрт орсон шатарчин 200.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.

Тэмцээний хаалтын үеэр УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хэлэхдээ, “Манай өсвөрийн тамирчид өөрсдийгөө дэлхийн шилдгүүдтэй харьцууллаа. Магадгүй тэдэнд бас маш йх урам зоригийг өгсөн байх. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын хэлснээр цаашид манай улсад дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж байна гэдгийг харлаа. Эх орондоо болсон тэмцээнд манай баг IX, X байрыг эзэлсэн нь өмнө үзүүлж байсан амжилтаа ахиулсан гэсэн үг. Олон улсын шүүгч нар ирсэн энэ үед “Моngolia open” тэмцээнийг хийсэн нь манай шатарчдын хувьд томоохон боломж байлаа. Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна” гэсэн юм.