“Mongolia Open” тэмцээн эхэллээ
Энэ сарын 19-29-ны хооронд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад анх удаа Монголд зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятавын нэрэмжит “Mongolia Open” тэмцээнийг мөн эхэлжээ.
Тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Mongolia open” тэмцээнийг жил болгон зохион байгуулах болно. Уг тэмцээнээр дамжуулан шатарчид бие биетэйгээ туршлага солилцох, шатрын спортыг Монголд өргөн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” гэсэн байна. “Mongolia open” тэмцээнийг Завхан аймгийн 9999 шатарч хүүхдүүдийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хүү С.Золбаяр, Дэлхий эмэгтэйчүүдийн 10 дахь удаагийн аварга Болгар улсын их мастер Антоанета Стефанова нар анхны нүүдлийг хийсэн байна. “Mongolia Open” тэмцээн нь нас харгалзахгүй бөгөөд дэлхийн шилдэг их мастерууд оролцохоор ирсэн байгаа аж.
Нийт 20 орны 165 тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийн супер их мастерууд ирж тоглож байгаагаараа онцлог болж байна. Хятад, Унгар, Энэтхэг, Оросын 2100-2600 оноотой супер мастерууд хоорондоо өрсөлдөх юм. Манай улсын хувьд их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун тэргүүтэй өндөр оноотой тамирчид оролцож, чансаа болон оноогоо ахиулахаар шилдгүүдтэй өрсөлдөнө. “Mongolia Open” тэмцээн түрүүлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагналтай юм.