Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ААШ шатрын тэмцээн өндөрлөлөө
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ААШ шатрын тэмцээн
2015.08.17

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ААШ шатрын тэмцээн өндөрлөлөө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах  шатрын гурав дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсад энэ сарын 09-14-ний өдрүүдэд ЭМСЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд ЭМС-ын Дэд сайд Т.Болдбаатар, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Филиф Гарднер, Дэд ерөнхийлөгч Максим Розков, Монголын Диф спортын хорооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр нарын албаны төлөөлөгчид оролцож, тамирчдад шагнал гардууллаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн спортыг дэмжих, оюуны гемнастик гэгддэг шатрын спортыг эх орондоо төдийгүй, Азид хөгжүүлэхэд салбарын яамнаас онцгой анхаарч энэ удаагийн Азийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү Монгол Улсад анх удаагаа зохион байгуулсан нь энэ юм.

Энэ үеэр ЭМС-ын Дэд сайд Т.Болдбаатар, "Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд хөгжих, улмаар амжилт үзүүлэх бололцоотой спортын нэг нь яах аргагүй шатар юм. Манай баг тамирчид энэ удаагийн тэмцээнд чамгүй амжилт үзүүлж оролцоо. Бид цаашид энэ чиглэлд улам анхаарч ажиллах болно" гэдгийг онцолж байв.

Энэ удаагийн гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Энэтхэг, Казахстан, Узбекстан зэрэг улсын шатарчид оролцсон юм.