Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тусгай олимпын тамирчдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тусгай олимпын тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай Олимпын зуны наадамд амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн Дэлхийн Тусгай Олимпын зуны наадам АНУ-ын Лос Анжелес хотноо өнгөрсөн 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.
Наадамд нийт 177 орны 7000 тамирчид 3000 дасгалжуулагчид есөн өдрийн турш нийт 25 спортын төрлөөр өрсөлджээ. Тэмцээнийг 500,000 гаруй үзэгч, 5000 хүндэт зочид үзэж сонирхсон аж. Монгол улсаас эх орноо төлөөлөн 14 тамирчин хөнгөн атлетик /гүйлт, бөөрөнцөг шидэлт/, ширээний теннис, жудо гэсэн төрлүүдээр оролцож 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм.
Тодруулбал:
Хөнгөн атлетик 100м
- М.Даваажаргал - Мөнгө медаль
- Б.Номиндарь - Хүрэл медаль
- Ч.Дүүрэнжаргал - Хүрэл медаль
Хөнгөн атлетик бөөрөнцөг
- Б.Тулга - Хүрэл медаль
Жүдо бөх
- Б.Мягмарсүрэн - Алтан медаль
- М.Тэмүүлэн - Мөнгө медаль
- Б.Энхмаа - Алтан медаль
- Ц.Мөнхбаяр - Мөнгө медаль
Ширээний теннис
- У.Нинжбадам - Мөнгөн медаль
- У.Нинжбадам - Алтан медаль
- Б.Ерөөлт - Хүрэл медаль
- Г.Бодь-Эрдэнэ - Алтан медаль тус тус хүртжээ.
- Мөн Хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтэд Энх-Амгалангийн Алтжин, Хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтэд Энхбаярын Тэмүүлэн, Ширээний теннисний хамтарсан багийн төрөлд Байгалмаагийн Дөлгөөн нар тусгай байр эзэлсэн амжилттайгаар оролцсон юм.
- Ийнхүү наадамд амжилттай оролцож медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу батлагдсан мөнгөн шагналын “Батламж” гардууллаа.
- Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд хэлсэн үгэндээ “Тусгай олимпд амжилт гаргасан тамирчид болоод бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэхэд зориулсан тодорхой хэмжээний төсвийг 2016 оны төсөв төсвөлгөөнд тусган оруулахад анхааран ажиллахаа уламжиллаа.