Тамирчдад төрийн далбаа гардуулна
2015.08.18

Тамирчдад төрийн далбаа гардуулна

Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно.

Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт Спортын Төв Ордны өмнөх талбайд 10.00 цагаас болно.  Үйл ажиллагаанд ЭМС-ийн сайд, бусад албаныхан байлцаж Их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулж өгнө.  Манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байжээ.