Тайваний ШУТИС-тай хамтран ажиллана
МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ
2015.09.10

Тайваний ШУТИС-тай хамтран ажиллана

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Тайваны шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон Тайваний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ерөнхийлөгч Юу Чин Чай нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Тайваний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн баг нь улсынхаа хамгийн шилдэг багуудын нэгд тооцогддог бөгөөд дасгалжуулагч нь улсынхаа шигшээ багт ажилладаг юм байна. Энэхүү гэрээг байгуулсанаар хоёр улсын тамирчид сагсан бөмбөгийн хамтарсан бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, туршлага солилцох боломжтой болж байгаа юм. Мөн Тайваний оюутан солилцоо, багш ажилтны сургалт, солилцоо, хамтарсан шинжилгээ, судалгаа, сургалт, онол практикийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь сагсан бөмбөгийн хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг Тайвань улстай нягт хамтран ажилладаг. Хоёр жил тутамд болдог Оюутны Ази тивийн АШТ-д баг тамирчдаа тогтмол оролцуулдаг бол, мөн энэ 9-р сард Тайвань улсад болох олон улсын тэмцээнд Үндэсний 2-р шигшээ багийг оролцуулахаар бэлтгэж байгаа юм.