Намрын чуулганы эхний өдрүүдэд "Өршөөлийн хуул"-ийг хэлэлцэнэ
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд суллагдсан хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбоотой гарах зардалыг шийдвэрлүүлэх шаардлагатай болсон.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх, зохион байгуулалттай арга хэмжээ авах зэрэг зардалд 155,1 сая төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
Дээрх зардалыг засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах зөвшөөрлийг сангийн сайдад өгсөн байна. Ерөнхийлөгчийн хориг тавиагүй буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ял хойшлуулсан хугацаанаас өмнө тэнсэн суллагдах, тэнсэн харгалзах ялтай болон захиргааны шийтгэлтэй зэрэг нийт 87,600 иргэн эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.
Харин авилга, албан тушаалтны хэргийг өршөөлийн хуульд хамруулах эсэхий ирэх сард эхлэх намрын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
- УИХ-ын даргын захирамжаар ээлжит чуулганаар эхний асуудал болгож "Өршөөлийн хуул"-ийг хэлэлцэнэ. Ажлын хэсгийн саналаар санал хураах уу, гишүүд бие даасан санал гаргаад хураах уу гэдгийг шийдэх байх. Тэр болтол комис хуралдаж тэнсэн ялтай, ял хойшлуулсан, захиргааны зөрчилтэй хүмүүсийн өршөөл үзүүлэх асуудлыг шийдээд явах ёстой.