Гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилдээ өршөөлийн хууль гаргаснаа засаг барьж байна гэх үү
2015.09.16

Гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилдээ өршөөлийн хууль гаргаснаа засаг барьж байна гэх үү

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хүлээж авлаа.

УИХ энэ сарын эхээр Өршөөлийн хуулийг баталсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига, албан тушаалтай холбоотой хэрэгт өршөөл үзүүлэх нь буруу гэж үзээд хориг тавьсан юм. Үүнтэй холбогдуулан өчигдрийн чуулганы хуралдаанаар дараах хоёр заалттай холбоотойгоор санал хураав.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригииг хүлээн авъя гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 48 зөвшөөрснөөр 81.1 хувиар дэмжлээ. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 59 гишүүнээс 48 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжив. Харин уг тогтоолыг батлахад 59 гишүүний 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар баталсан юм.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Түүнчлэн уг хуулийг батлах үеийн хурлын нууц протоколыг ил болгож, авлига, албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхийг ямар гишүүд зөвшөөрснийг ил болгож, тойргийнх нь иргэдэд бодит байдлыг мэдүүлэх хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөх гишүүн ч байлаа.

Нөгөө талаас УИХ нэг хууль батлах гэж баахан цаг бардаг, түүнийхээ араас завсар хийх гэж дахин цаг авдаг сунжирсан байдлыг болиулах хэрэгтэй байгааг шүүмжлэх нэгэн ч байлаа. Мөн улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад ганцхан хуулийг нэг тийш болгох гэж бүтэн хоёр сарын хугацаа алдаж байгаад харамсах гишүүн ч байсан юм. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригийг цөөнгүй гишүүн хүлээж авах хүсэлтэй байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ихээхэн ууртай байсан бөгөөд энэ хоригийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байлаа. Тэрбээр “Өршөөлийн хуулийг нэг хүнд зориулж баталдаггүй” гэдэг үгийг удаа дараа давтаж байсан бөгөөд намынх нь дарга Н.Энхбаярт энэ хуулийг зориулсан гэдгийг няцаах гэж хэрэндээ чармайсан. Гэсэн ч гишүүдийн олонхоос гадна тус бүлгийн гишүүн Л.Цог хоригийг хүлээж авах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж байв. Ингээд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурьтай байсныг товчлон хүргэе.

-УИХ-ын дэд дарга М.Энхболд: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. Олонх нь хүлээж авах болов уу гэж найдаж байна. Өршөөлийн хуулийг яаж хэлэлцээд, яаж баталсныг хэдийгээр хаалттай хэлэлцсэн ч эргүүлж бодож, хариуцлагын тухай ярих ёстой юм биш үү. Хууль тогтоох байгууллагын нэр хүндийг бодох ёстой. Засгийн газар өргөн барьсан хуулиа танихаа больсон. Ээлжит бус чуулганыг хууль бусаар зарлаж, Өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсны уршиг нь юу болов гэхээр ажлаа хийж байсан АТГ-ыг хийх ажилгүй болгох хийснээ засч залруулах гээд сууж байна. Гурван жил бужигнуулчихаад дөрөв дэх жилийнх нь босгон дээр Өршөөлийн хууль баталчихаад төрийн эрх барьж байна гэх үү, ийм байж болохгүй шүү дээ. Ард түмэн нүдтэй. Харж л байгаа. Хоёр долоо хоногийн өмнө улс төрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзахад Өршөөлийн хуулийг баталсантай холбогдуулан бидэн рүү дайрч байна лээ. Одоо хоригоо хүлээн аваад авлига албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

-Ө.Энхтүвшин: -Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гурав нийлээд энэ зунжингаа хийсэн ажлынх нь үр дүн нэг иймэрхүү л байна. Баахан талцал, хэрүүл, хардлага, бухимдал, хүлээлт л болж байна. Энэ хуулийг гаргасан цагаас хойш бүгдээрээ эсрэг тэсрэг зүйл яриад байдаг. Нэг болохоор УИХ, төрд баахан авлигач ажиллаж байна гээд байдаг. Түүнийгээ эд нар нь хамгаалах гээд байна гэдэг. Нөгөө талдаа түүнийг нь илчлээд байгаа нэг хэсэг байна гэх мэтээр олон нийтийг нэг ойлголт авах аргагүй болгочихлоо л доо. Хохирлын хэмжээ гэхэд л хачин их зөрүүтэй тоо ярьсан. Энэ мэтээр өөр ажил байхгүй юм шиг л энэ зун, намаржин л өршөөл ярилаа шүү дээ. Уг нь энэ улсад өөр зөндөө ажил байна шүү дээ. Тариа ногооноос авахуулаад цалин мөнгө гээд өчнөөн ажил байхад хориг л яриад байдаг. Ерөөсөө ийм том ноцтой асуудал дээр анхнаасаа санал бодлоо нэгтгээд оруулаад ирэх байсан юм. Гэтэл ингэж чадахгүй байна шүү дээ. Үүнээс л бүх зүйл болоод байна. Төрийн гурван өндөрлөг нийлж суугаад юмаа ярьж чадахгүй л байгаа байхгүй юү. Гурвуулаа нэг намынх. Уг нь та нарыг ард түмэн ажлаа хий, санал бодлоо нэг байлга гэж сонгосон. Гэтэл ингэж чадсангүй.

-Ч.Хүрэлбаатар: -Ер нь Монгол Улс хаашаа явж байна вэ, ирээдүй юу болж байна вэ гэдгийг Өршөөлийн хүрээнд ярьж байна гэж ойлгож байгаа. Хөрөнгө оруулагчид манай улсад хууль хэрэгждэг эсэхийг л хардаг. Хууль зөрчсөн бол зайлшгүй хариуцлага тооцдог байх хэрэгтэй. АТГ гэдэг байгууллага байх хэрэгтэй. Бид энэ байгууллагыг чичлээд байж болохгүй. Хэрвээ бид хууль зөрчсөнд нь хариуцлага тооцох гэж байгаа байгууллагаа нухчиж дараад байвал хэзээ ч хөгжихгүй. “Самурай” гээд 280 сая ам.долларын бондыг Японоос авсан ч 50 сая нь орж ирээгүй. Аудитын дүгнэлтийг нь аваад үзэх юм бол түүнд ч тусаагүй. Тийм байж, Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэх шаардлагагүй. “Чингис” бондыг шалгах хэрэгтэй. Магадгүй зарим нэг нь гүтгүүлсэн байж  магадгүй нэрээ цэвэрлээд аваг. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой, АТГ-ыг буруутгах хэрэггүй. УИХ нийтийн биш цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг байдлаар хандах юм бол ард түмний дунд нэр хүнд ямар байгаа билээ. Бид яваад өгнх хөгжлийг боомилсон юм хиймээргүй байна, хүлээж авсан нь дээр.

-Л.Цог: -Ял завших вий гэдэг бодол цаана нь байх ёстой. Энэ асуудал зунжингаа нийгмийг донсолголоо. Баахан хүн хүлээж байна. Онцгой нөхцөлд хэрэглэдэг хуулийг 'бид өнөөдөр хэлэлцээ байна. Далд хэрэг зөндөө бий. Дээр нь Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх гэж хуулийн байгууллага их зовно Сүүлд нь их хачин практик тогтоно доо. Авлигатай тэмцээд ч яах юм албан тушаалтантай тэмцээд ч яах юм гэдэг ойлголт руу оруулчих вий дээ.

-Л.Энх-Амгалан: -Авлига, албан тушаалтантай холбоотой заалт дээр хориг тавих нь зөв. Яагаад ийм заалт хуульд оруулчихсан юм, хэн энэ саналыг гаргасан юм, хэнийг хэдэн хүнийг хамруулах гэж санаачилсан юм гэдгээ олон нийтэд тайлбарлах ёстой. Эцэстээ биө, биеийнхээ нэр хүндэд халдаад сууж байдаг. Засгиийн газрын өргөн барьсан төслийг 80 хувийг өөрчилсөн, Ерөнхий сайд яагаад татаж аваагүй юм, яагаад тайлбар өгөхгүй байна вэ. Яагаад чуулганд Ерөнхий сайд нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатайгаа оролцохгүй байна вэ. Хоёрдугаарт, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас хоногоо хүлээж байгаа хүмүүсийг өршөөж болохгүй байна гэлээ. Хориг тавьснаас бусад өршөөлд хамрагдах заалт нээлттэй хэрэгжээд эхэлсэн гэж ойлгосон. Яагаад 40 гаруй хоног иргэнээ хохироогоод сууж байгаа юм бэ. Гуравдугаарт, 3000 гэр бүл нэр төр, бизнесийн нэр хүндээрээ хохирч үлдсэн байна. Яагаад УИХ дээр гэм буруутайг нь тогтоогоогүй хүмүүсийг зарлаад

нэрийн хэргийг 360 сая ам.долларын хэрэг гэж анх зарлаад сүүлдээ төгрөгийг ам.доллар болгож андуурсан болсон. Ингэж болдог юм уу. Сүүлийн таван жилд гаргасан судалгааг харахад АТГ-т шалгаж, шүүхээс ял сонссон хэргийн тоо бага л байна. Хэд нь хэрэгсэхгүй болж, хэд нь шүүхээс ял авав гэдэг тоог нарийн хэлээч.

-З.Энхболд: Хууль яаж гарсан бэ гэдэгт хариулах шаардлагагүй, хоригтой холбоогүй учраас.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Энхтөр:- Сүүлийн таван жилийн судалгаагаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэргийг гаргасан. Үүнээс АТГ 1320 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан, прокурорын байгууллагад батлах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлдэг. Шат, шатанд гарсан шийдвэрийг судалгаагаар гаргаж өгөхгүй бол хэд нь шүүхээр орж, хэд нь прокуророос хэрэгсэхгүй болсон бэ гэдэг мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ц.Нямдорж: -УИХ-ын гишүүд нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хоригийн талаарх хаалттай хуралдааны саналыг олон нийтэд ил болгож зарлах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанд ирээгүй гишүүд хэд байгаа юм, хэн хаана юу хийж байна вэ гэдгийг УИХ-ын дарга зарла. Сонгогчид нь сонгосон гишүүнийхээ нэрийг сонсог. Зайлш- гүй хийх ёстой ажил. УИХ 2012 оны долдугаар сараас эхэлж асуудлыг хүчирхийллийн аргаар шийдсэн. Эдийн засгийн өршөөлийн хуулийг гурван удаа буцаахад сүүлд нь хүчээр баталсан. Өршөөлийн хуулийг батлахдаа оргох хэргийг бүтэн хаалтад оруулсан хэрнээ хүний амь хохирох хүртэлхийг 100 хувь өршөөх хууль баталсан. 10-15 жилийн ялтай, асар хүнд хохиролтой, хүн төрөлхтөн чадан ядан тэмцэж байгаа хэргийг бүтэн өршөөсөн. Ийм л юм баталсан. Ийм заваан юм хийдгээ УИХ болих хэрэгтэй. Одоо хоригийн асуудлыг ярихаар улс төржлөө л гэнэ, тодрох гэж байна л гэнэ. Хэнтэй юу яриад байгаа юм. АТГ, прокурорынхныг байж суух газаргүй болтол чичилж байна. Хуулийнхан руу дайрдгаа болих хэрэгтэй. Н.Алтанхуяг яагаад одоо юу ч ярихгүй байгаа юм, хөндлөнгийн хүн холбогдохоор юу ч ярьдаггүй хэрэг үү. Ойр орчмынхон нь холбогдохоор шөнө өдөргүй хуулийнхан руу дайрдаг биз дээ.

-З.Энхболд: -Сайд С.Эрдэнэ БНСУ-д, Д.Арвин Хятад, УИХ- ын гишүүн Я.Содбаатар БНСУ-д, УИХ-ын гишүүн Я.Санжмятав орон нутагг, А.Бакей Баян-Өлгий аймагт, С.Одонтуяа гишүүн Японд томилолтоор ажиллаж байгаа. Бусад нь бүгд байх ёстой.

-Н.Энхболд: -УИХ нь өөрөө хяналтын байгууллага нь ойлгохгүй байгаа хууль. Цаана нь өчнөөн олон хүн хүлээгээд сууж байна. Хуулийн төслийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэхэд хэн санал дэвшүүлдэг билээ, тэднийг нэрээр нь гарга. Үүнийг мэдэх эрх олон нийтэд бий.

УИХ дээр хэн өнөөдөр олонхи, яаж хүч түрээд гаргаж байгааг олон нийт ойлгоно. Би хардах эрхтэй, өнөөдрийн энэ эмх замбараагүй байдлыг бий болгох юм олон жилийн өмнөөс эхлүүлсэн гэж харж байгаа. Өрсөлдөгчөө намнадаг байдал 2010 оноос эхтэй. Ардын намын харьяалалтай Засаг дарга нарыг үндэслэлтэй, үндэслэлгүй барьж хорьж байсан. Манай намын Бага хурлын гишүүнийг хуралдааны танхимын гаднаас баривчпаад авч явж байсан. Төрийн машин буруу ажиллавал, ямар үр дагавартайг өнөөдөр хараад сууж байна. Сургамж авах хэрэгтэй, төрийн машиныг буруу зүйлд ашиглаж болдоггүй юм аа гэдгийг УИХ гэлтгүй бүгд ойлгох ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, дэмжинэ. Байнгын хороо засч залруулах ажлыг маш сайн хийх ёстой. Төр энэрэнгүй байх ёстой, гэхдээ шударга байх ёстой.

-С.Бямбацогт: -Өршөөлийн хуулиар бид хуваагдаж байгаа. Намууд нь шударга, шударга бусаараа хуваагдсан. Ийм хуваагдлаар цааш явахгүй. 2012 оны сонгуулиас хойш хуваагдсан, Өршөөлийн хууль дээр дээд цэгтээ хүрч байна. Хуваагдал үзэн ядалт юунд хүргэхийг мэдэхгүй.

Ардын намын гишүүд дуугүй байж, Өршөөлийн хуулийг дэмжсэн гэж байна, биднийг хүч түрээд явсан шүү дээ. Анх Эрүүгийн хуулийг баталсны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталъя гэсэн, бид ч шаардаж явсан. Гэтэл МАН-ыг Засгийн газраас хөөгөөд Өршөөлийн хуулийг Эрүүгийн хуулиас өмнө баталсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ийм байдлаар баталж болохгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 30 мянган албан тушаалтанд үйлчлэхгүй байх ёстой гэсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүст хамруулахгүй байхаар МАН хуулийг авч гарсан. Өршөөлийн хуулийг МАН Засгийн газраас оруулж ирснээр дэмжье гэсэн. АН, “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр орвонгоор нь эргүүлсэн. Байнгын хороон дээр Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд Ө.Энхтүвшин гишүүн бид нар цөөнх болсон. Протоколыг ил болгоё. хэн нь санаачилга гаргаад хоёр заалтыг дэмжсэнийг ил болгоё.

Нууц болохоор бүтдээрээ л биенээ хар хэрээ гэж харж байна.

-З.Энхболд: Санал хураалгаад ил болгоно гэвэл болно. Би ил болгох эрхгүй, хаалттай хуралдаан болсон учраас.