УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.09.15

МАН ирээгүйгээрээ Өршөөлийн хууль гаргах саналыг бүрдүүлсэн

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “ Ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх үед Ардын намынханд би хэлж байсан. Ил тод байдлын тухай хууль бол гэмт хэргээс хүнийг өршөөдөг хууль биш. Хэрэв үнэхээр авилгачид өршөөгдөх гэж байна гээд санаа зовж байвал Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед идэвхитэй оролцоорой” гэж хэлсэн. Харамсалтай нь ирээгүйгээрээ Өршөөлийн хууль гаргах  саналыг бүрдүүлж өгсөн. Тиймээс матрын нулимс унагах хэрэггүй.

        Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү