УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.09.15

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр яагаад хориг тавиагүй юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр яагаад хориг тавиагүй юм, хэсэгчилж оруулж ирсэн гэж байгаа ч гол цөмийг нь аваад хаясан. Яаж энгийн иргэд дээр хүргэхэв гэдэг нь бидний толгой дээр ирж байгаа. Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдогчтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах нь байна шүү гэж мэдэгдэл хийсэн.  Өмнөх долоо хоногт болсон Байнгын хорооны хуралдаанаас 2 гишүүний нэр хэлж байсан, одоо нэг нь хаачив.

Гаргасан судалгааг хартал хохирогч байхгүй, холбогдогч ч байхгүй. Баахан тэр, тэр нар гэж байна. Хэнийг боомилох гэж сууж байгааг мэдэх юм алга, асуухаар хариулахгүй байна” гэсэн юм. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү