УИХ-ын гишүүн С.Оюун хуулийн төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.09.14

УИХ-ын гишүүн С.Оюун хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.09.14/ өргөн барилаа.

Энэхүү хуулийн төслөөр сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болсноор, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болох ба айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн үзэж байгаа юм.

Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.