ИЗНН Р.Булгамааг дэд сайдаар тодруулжээ
Удам дамжсан хуульч Р.Булгамаагийн намтар
2004 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт тухайн үеийн МАХН-ын нэр дэвшигч Н.Содномдорж, Эх орон Намаас нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн нартай нэг тойрогт өрсөлдөж байжээ. Өдгөө тэрээр ИЗНН-ын Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга, Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мөн дээр нь боловсролын салбарт олон жил ажилласан, ИЗНН-аас Орон нутгийн сонгуульд дүүрэг хариуцан удирдан ажиллаж байжээ.
2000 онд Монголын Үндэсний Эв Нэгдлийн намд элсэн орсоноор улс төрийн карьераа эхлүүлсэн. 2004 онд Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан намын Эрдэнэбүрэн, МАХН-ын Содномдорж нартай хамт нэр дэвшиж байсан. 2007 онд Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам нь Иргэний зориг намтай нэгдсэнээр Иргэний зориг намын гишүүн болсон.
Мөн дээд боловсролын санхүүжилт, оюутны нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо Иргэний Зориг намын Үндэсний хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсролын Бодлогын зөвлөлийн гишүүн, Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Их Засаг Олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Эх үрсийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн.
ИЗНН-ын хувьд Шийдлийн Засгийн газарт ажиллах дэд сайдыг санал болгосон байна. Ингэснээр МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хоёр дэд сайдыг тодруулахаар болж байна.
Ардчилсан нам гурван дэд сайдын нэрээ тодруулаад байгаа билээ. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно гэх мэдээлэл байсан ч "Шударга ёс" эвсэл дэд сайдуудын нэрээ өгөөгүй байгаа аж.