Эмэгтэй гишүүддээ баяр хүргэв
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.09.15

Эмэгтэй гишүүддээ баяр хүргэв

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ эмэгтэй гишүүдээс бэлэг авчээ.

Түүнийг сайд болсонд талархал илэрхийлж цэцгийн баглаагаар бэлэг барьсан эмэгтэй гишүүд Монос группын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт мөн цэцгийн баглаа бэлэглэжээ.

Энэ удаагийн парламентад 11 эмэгтэй гишүүн ажиллаж буй. Тэдний дундаас нэгэн цагт гудамжинд жагсаж, тэмцэж явсан З.Баянсэлэнгэ нэг л өдөр УИХ-ын гишүүн болж, тэрч бүү хэл Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсонд эгдүүцэх хүн цөөнгүй. Гэсэн ч тэрээр хөрөнгөтэй мөнгөтэй нь л төрд гардаггүй гэдгийг баталж чадсан хэмээн өмөөрөх нэгэн ч байдаг юм билээ.