Энэ хууль хэрэгжихийг 2200 гаруй хүн бүлтийтэл хүлээгээд сууж байна
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төрийн институцын тогтолцоог харахад хариуцлагагүй зүйлүүд байна. Өршөөлийн хууль ард түмний нэг хэсгийг эмзэглүүлсэн, нөгөө хэсгийг баярлуулсан хууль. Ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар яагаад чуулганы хуралдаанд оролцохгүй, дандаа орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаачсан юм бэ. УИХ-ын ээлжит бус чуулганаас наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хуулийг баталсан, наймдугаар сарын 21-нд Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэн. Энэ хууль хэрэгжихийг 2200 гаруй хүн бүлтийтэл хүлээгээд сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Улсын Ерөнхий прокурор А.Энх-Амгалан Швейцарь улсад болж байгаа олон улсын прокурорын байгууллагын хуралд оролцож байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд өнгөрсөн долоо хоногоос өвчний улмаас чөлөө авсан.
Чуулган үргэлжилж байна.