Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.08.03

Монгол улс махны экспортоос 800 сая долларын ашиг олох боломжтой

Манай улс 2000 оны сүүлээс эхлэн ОХУ руу мах экспортлох талаар ярилцаж эхэлсэн.

Үүний үр дүн эхнээсээ гарч байгааг салбарын сайд онцолжээ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Дахин боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа Мах маркет, Само шиг үйлдвэрүүдэд түүхий эдийг байнга нийлүүлж байхын тулд  Мал нядалгааны газрууд уялдаатай ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр яамнаас бодлогоор дэмжинэ” гэлээ.

Монгол улс жилдээ 10 сая гаруй мал нядалж мах бэлтгэдэг. Монголын махны холбооноос махны экспортоос 800 гаруй сая долларын  ашиг олох боломжтой гэсэн судалгаа гаргажээ.

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү