ХХАА-н яам, Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллана
2015.08.03

ХХАА-н яам, Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Япон Улсын Шизүока мужтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-ийг 2014 оны тавдугаар сард байгуулсан.

Үүний хүрээнд энэ сарын 07-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Япон Улсын Шизүока мужтай хамтран “Бизнес Форум”-ыг зохион байгуулна.

Уг “Бизнес Форум”-д Японы талаас хүнс, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн зөвлөлгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлэгийн тоног, төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцоно гэдгээ илэрхийлээд байна.

Санамж бичгийн хүрээнд Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан хөдөө аж ахуйн органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн Японы зах зээлд нийлүүлэх юм.